Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ахлах сургуулиа төгсөөгүй, автобусны жолооч

байсан Н.Мадуро хоёр сарын дараа тусгай

сонгуулиар 1 хувийн давуугаар өрсөлдөгчөө ялж

Ерөнхийлөгч болов. Түүнд Х.Чавесийн удирдах

авьяас байхгүй, тэгээд ч газрын тосны үнэ 40

доллар болсноор улс орны байдал хүндрэв.

Төр засаг нь авлигад идэгдэж, хөрөнгө мөнгөө

хураалгах болсон хувийн хэвшилд ямар ч

ирээдүй алга болов.

Төрийн ажилчдын цалинг өгөхийн тулд цаасан

мөнгө хэвлэж эхэлснээр мөнгөний ханш нь

огцом унаж байлаа. Ядуурал тэлэв. 2014 онд

төр засгийн бодлогыг эсэргүүцэж иргэд орон

даяар, өдөр тутам жагсаж эхлэв. Жагсагчид

цэрэг цагдаагийнхантай хүчтэй мөргөлдөж 43

хүн амиа алдав. 2015 оны сонгуулиар Үндэсний

Ассемблейг сөрөг хүчин гартаа авч, Н.Мадурог

эргүүлэн татах олон нийтийн санал асуулга 2016

онд явуулах шийдвэр гаргав.

Хариуд нь Х.Чавесийн үеэс Дээд шүүх,

Үндэсний сонгуулийн зөвлөл, армийг хянаж буй

Ерөнхийлөгч Дээд шүүхийн тушаалаар Үндэсний

Ассемблейг хүчингүй болгож цалинг нь зогсоов.

Оронд нь Венесуэлийн Тойргийн Ассемблейг

(The Constituent Assembly of Venezuela) байгуулан

2017 оны6-р сардшинэ сонгууль явуулж, дийлэнх

нь өөрийн талын хүнээ оруулав. 2018 оны 5-р

сард 27 хувийн ирцтэй сонгуулиар Н.Мадуро

дахин Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Барууны орнууд, Латин Америкийн Лиг энэ

хоёр сонгуулийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж

зарим орон Н.Мадуро болон Засгийн газрын

тодорхой сайд удирдлагуудад визний хориг

тавьж, өөрийн оронд байгаа өмч хөрөнгийг нь

царцаав.

Улс орныбайдал нэн хүндэрч гэмт хэрэг, хулгай,

дээрэм газар авлаа. 2012 онд 100 мянган хүн

тутамд 73 хүн алагдаж байсан бол хоёр жилийн

дараа 82 болжээ (Venezuela Violеnce observatory,

NGO). Хоол хүнс ховордож иргэд нь өлсөхийн

эрхэнд дүрвэж байна. Энэ дүрвэлт Сирийнхээс ч

том болов. Венесуэлд эдийн засаг хүмүүнлэгийн

ихэр хямрал нүүрлээд байна. Энэ бол хямрал

биш, АНУ тэргүүтэй капиталистуудын явуулга,

манай улсын эсрэг эхлүүлсэн “эдийн засгийн

дайн” гэж Н.Мадуро хэлэх боллоо.

Өөрийгөө бүрэн зэвсэглэсэн, дарангуйлагчийн

засаглалд иргэд нь эх орондоо үлдэж байна уу

эсвэл дүрвэж байна уу, ард түмэн нь өлсөж байна

уу эсвэл үхэж байна уу ямар ч хамаагүй болжээ.

Уул уурхайн нэг баялгаас нэн хамааралтай,

нийтийн засаглал нь ил тод биш, авлигад

живсэн, төр засаг нь хэт данхайж, чөлөөт зах

зээлийг устгасан Венесуэлийн “ялалтын” түүхийг

өгүүлэхэд ийм байна.

Засаг төрөө иргэд нь сонгохоос гадна, хянах

чадвартай байх ардчиллын суурь зарчим

хэрэгжих хүртэл хэдэн жил хэрэгтэй байдаг юм

бэ?

2019.01.09

ӨРНӨЛ: ЭДИЙН ЗАСАГ БА ХҮМҮҮНЛЭГИЙН ИХЭР ХЯМРАЛ

(radicalization) газрын тос, банк, цемент, эрүүл

мэнд, хүнсний гэх мэт бусад хувийн компаниудыг

төрийн мэдэлд авлаа. ExxonMobil, ConocoPhillips

зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд

гарч явлаа.

Гэвч газрын тосны үнэ төдөлгүй буурч, орлогоо

хуримтлуулж чадаагүй Венесуэлийн Засгийн

газар халамжийн бодлогоо зогсоохгүйн тулд

гадаадад бонд гаргаж өр тавьж эхлэв. Мөн

валютын урсгалыг хянаж (currency control),

мөнгөний хатуу ханш тогтоосноор хар зах бий

болж, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж эхлэв.

Х.Чавес зурагтаар (“Hola Presidente” нэвтрүүлэг)

хэдэн цагаар ч хамаагүй үг хэлж үзэл бодол, үйл

ажиллагааг нь эсэргүүцсэн хэнийг ч гэсэн “бут

ниргэж”, зарим сайд, дарга нараа нэвтрүүлгийн

дундуур ажлаас нь халдаг байлаа.

Хорт хавдраа Кубад эмчлүүлж байсан Х.Чавес

2013 онд нас барав. Түүний гэрээс ёсоор дотны

хамтран зүтгэгч, дэд ерөнхийлөгч Николас

Мадуро Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж

эхлэв.