Previous Page  5 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 9 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.01.06-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛ

Үйл явдлын товч:

УИХ-ын даргыг огцрохыг шаардсан эсэргүүцэл

өрнөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ

шаардлагыг тавьж буй УИХ-ын гишүүд болон

эвсэл хөдөлгөөнүүд нэгдэж МАНАН дэглэмийн

эсрэг “Монгол түмний нэгдэл” гэсэн хөдөлгөөн

үүсгэн байгуулж өнгөрсөн сарын 27-ны өдөр

тайван жагсаал хийсэн.

Жагсаал зохион байгуулагчид дараагийн

жагсаалыг энэ сарын 10-ны өдөр орон даяар

зохион байгуулахаа мэдэгдсэн. Мөн өнгөрсөн

Баасан гарагт Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын

даргыг огцруулах хуулийн төсөл санаачилсан.

Нэг хүнийг огцруулах эсэхээс шалтгаалаад

бодлогын асуудал хэлэлцэж байх ёстой инститүц

нь хуралдахгүй, хуулийн төслүүдээ хэлэлцэхгүй

хоёр сар орчим хугацаа өнгөрчихлөө.

Дүгнэлт тайлбар:

УИХ-ын гишүүд ард түмний хөдөлгөөнийг

эхлүүлээд байгаа сонин түүх юм. Энэ сарын 10-нд

дахин жагсаал болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр

олон жил Монголын ардчиллыг гажуудуулсны үр

дагавар, илрэл нь юм. Ардчилсан сонгуулиар төр

засгийн эрх мэдлийг авдаг хүмүүс нь буюу улс

төрийн нам нь ардчилсан улс орон, төр засгийн

эрх мэдлийг авсныхаа дараагаар эргээд иргэдэд

үйлчлэхийн оронд өөрийг нь санхүүжүүлсэн

олигархуудад үйлчилж байгаа явдал удаан

үргэжлилсэн учраас ийм хямралд хүргэж байна.

Өнөөдрийн энэ хямрал нь зөвхөн УИХ-ын дарга

М.Энхболдтой хамааралтай биш, гүнд нь авч

үзвэл Монгол улсын төр засгийн эрхийг иргэд

нь биш олигархууд нь, алтны нууц эзэд нь барьж

байгаа бөгөөд тэдний наад нүүр царай нь УИХ-

ын гишүүд юм. Энэ нь монголд ардчилал биш

ардчилсан дарангуйлал буюу демократура

тогтсоныг харуулж байна. Гэхдээ үүний сайн

мэдээ нь ардчилсан оронд демократура

удаан үргэлжлэхгүй бөгөөд демократурагийн

төгсгөлийн эхлэл өрнөж байна гэж би харж

байгаа.

УИХ-ын гишүүд нь дэмжвэл даргаа огцруулна

гэсэн хуулийн төсөл байна. Ерөнхийлөгчийн

өргөн барьсан хуулийн төсөл нь энэ хүнийг

огцруулах бас нэгэн оролдлого л доо. Ийм

хэмжээний төсөл барьсан байхад өдийг хүртэл

хуралдахгүй байна аа гэдэг нь их олон хүч

тэнцчихээд байна гэсэн үг юм. Ямар хүч вэ гэвэл

хэвийн ардчилалтай оронд бол жишээ нь улс

төрийн хүчийг хуваарилахдаа аль нэг нам нь

хэдэн хувь гэсэн хувь зааж өгдөг. Гэвч монголд

тэр нь алга болчихоод байна. Манай ардчилал

гажчихсан.

40:35 гэсэн харьцаа бий болчихсон байна. 40 нь

Их хурлын даргыг эсэргүүцээд, 35 нь байж байг

ээ гэсэн ийм хоёр сонирхлын бүлэглэлүүдийн

хүчнийхарьцаа өнөөдрийнбайдлаар тэнцвэртэй

явж байна.

Ер нь энэ УИХ гацаанд орчихоод байгаа бол

тийм амархан үүнээсээ гарахгүй. Энэ зөвхөн УИХ-

ын даргын суудлын асуудал ч биш, Их хурлын

даргын хувь хүний хувьд бол үүнийг үнэхээр

хүсэхгүй байгаа гэж би бодож байна. Гэтэл энэ