Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ ЯМАР БАЙНА ВЭ?

Азийн Сан олон улсын байгууллагаас “Авлигын талаарх

олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох” судалгааг 2006

оноос хойш жил бүр хийж байна. Энэ судалгааны 2018

оны дүнгээр авлига бол ажилгүйдлийн дараа орох гол

асуудал гэж иргэд, олон нийт үзэж байна. 2010 онд

судалгаанд оролцсон хүмүүсийн 7 хувь нь авлигыг гол

асуудал гэж үзсэн. Гэтэл өнөөдөр 12 хувь болтлоо өссөн

байна. Уг судалгаа хийгдэж эхэлснээс хойш жил бүр

“Газрын алба” хамгийн их авлигад автсан байгууллагаар

тодорсон. Ердөө 2016 онд л хоёрдугаарт жагссан. Харин

энэ онд нь “улс төрийн нам”-уудыг хамгийн их авлигад

автсан байгууллага гэж олон нийт үзжээ.

Мөн “Авлигатайтэмцэх үйл ажиллагааг ямар

байгууллага удирдан зохион байгуулах ёстой

вэ” гэсэн асуултад 2013 онд нийт оролцогчдын

44 хувь нь Авлигатай Тэмцэх Газрыг нэрлэсэн.

Гэтэл 2018 онд оролцогчдын 33 хувь нь л тус

байгууллагыг нэрлэсэн байна.

Иргэдийн авлигын талаарх мэдлэг бодит байдал хоёр

нэлээн ойрхон болоод байгаа. Ардчилсан улс, сөрөг

хүчинтэй болохоор энэ мэдээлэл нээлттэй болоод

байгаа. Авлига гэдэг л бидний хөгжилд хамгийн том саад

болж байгаа зүйл. АТГ яг хүсэн хүлээсэн шиг авлигатай

тэмцэж чадахгүй байна. Тиймээс энэ байгууллагад хүмүүс

итгэл алдарч байгаа. Гэхдээ хүчтэй үндэстний хамгийн

гол чадвар бол асуудлаа харж, алсыг харж шийддэг,

хоорондоо ярьдаг. Ийм шинж чанарын эх үүсвэр манай

үндэстэнд байгаа гэж боддог.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

гэж ерөнхийлөгч хэлсэн. Үндсэн хуулинд УИХ тарах

тухай 22-р зүйл гэж байна. Үүнд “УИХ бүрэн эрхээ

хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн гуравны

хоёроос доошгүй нь үзсэнээр буюу мөнхүү шалтгаанаар

ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал

болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэжээ.

Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон

гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ

гэсэн байдаг юм байна. Тэгэхээр 50 гишүүн тараана

гэж үзэх эсвэл ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын дарга

хүлээн авах гэсэн хоёр сонголт байгаа юм байна. Гэхдээ

11-р сарын 6-ны 10 цаг 30 минутанд их хурлын дарга

ерөнхийлөгчийн албан бичигт “Монгол Улсын Их Хурал

бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл

байхгүй” гэж хариу өглөө.

ОдооЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан төрийналбан

тушаалтнуудад эрүүгийн хуулийн дагуу албан тушаалаа

урвуулан ашигласан гээд гэмт хэргийн байцаалт хийх

ёстой л доо. Тэгэхийн тулд УИХ-ын гишүүдийн бүрэн

эрхийг нь чөлөөлөхгүй бол тэр хүмүүс чинь халдашгүй

дарханэрхтэй.Нэгэнтлтөрийналбантушаалыгашиглаад

өөрийн компанид их хэмжээний зээл авсан байгаа үед

хуулиараа энэ хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээх ёстой

байдаг. Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэг гэдэг 22-р

бүлэгт “Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн

эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл

зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу

байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл

хамааруулж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт

байгаа.

Өнөөдрийн байдлаар 4 хүнийг саатуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-аас зээл авсан

гишүүдэд хэрэг үүсгэн АТГ-д шилжүүллээ гэж мэдэгдсэн.

Энэ сангаас гадна цаана нь 28 сан байгаа. Бондын

мөнгөнөөс авсан өмнөх 5 сайд, Нийслэлийн засаг дарга

асан хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн л гэсэн. АСЕМ-

тай холбоотой 17-18 төрийн албан тушаалтны хэрэг

илэрч байна л гэсэн. Эдгээрийг шалгах ёстой байсан

төрийн аудитын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор

Д.Хүрэлбаатар өөрөө “Цэн стайл” ХХК-даа тус сангаас

хөнгөлөлттэй зээл авчихсан. Харин үүнийг нь хянадаг

МУ-ын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар

"Цаст Согоот" гэж компанидаа 2017 онд 500 сая, 2018 онд

800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчихсан. Тэгэхээр

энэ төр засаг гээч чононд хоттой хонио даалгасан юм

шиг л харагдаад байна шүү дээ. УИХ-ын гишүүн болоход

наснаас гадна мэдлэг чадварын хэмжээ тогтоож өгөхгүй

бол бид ийм л хүмүүсийг сонгосон байна даа.

Эдгээр хүмүүс одоо биш юмаа гэхэд дараа нь

хариуцлага хүлээж л таарна даа. Энэ 3 сая хүн

чинь тэнэг болчихоогүй шүү дээ.

АНУ-д хоёр парламентын танхим байгаа. Манайд

ерөнхийлөгчийн засаглалаар парламентын танхимаа

нэгээр нэмээд ерөнхийлөгчөө ерөнхий сайд шиг ажил

хийлгээд, парламент нь төлөөллийнхөө танхимыг

удирддаг болж болох юм. Ер нь одоо энэ засаглалын

бүтцийг сайн ярих шаардлагатай байна. Ямар ч байсан

иймэрхүү маягаар парламентын гишүүд бидний мөнгийг

завшаад байвал энэ лав болохгүй л болчихлоо.