Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

Нийтийн хөрөнгийг төрийн түшээд завшсан нь

ил тод болж буй энэ цаг үе монголчуудын өмнө төр

засгаа институтийн хувьд засч бэхжүүлэх сайхан

боломж олгож байна. Бид юуны өмнө дараах

алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:

• Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах

замаар, ардчилсан улс орны нийтийн

засаглалын гурван тулгуур буюу хууль

тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн ялгаа,

үүрэг, хариуцлагыг нь шинэчлэн тодруулах

замаар бие даасан, тэнцвэртэй, харилцан

хяналттай болгох.

• Нийтийн засаглалыг ил тод нээлттэй,

хариуцлагатай,

эгэх

хариуцлагатай

(accountable) болгох.

• Хуулийн засаглалыг бэхжүүлэх буюу хуулийн

өмнө хүн бүр ижил тэгш байх зарчмыг

хэрэгжүүлэх.

• Иргэд орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн

эрх чөлөөг олгох, иргэний нийгмийг

бэхжүүлж, иргэдийн хяналтыг сайжруулах,

төрийн өмчийн бүх компанийг хувьцаат

компани болгох зэрэг болно.

Улс төрийн намууд юуны өмнө хоёр том нам,

МАН ба АН-ын гишүүдийн өмнө түүхэн сорилт

ирлээ. Намууд дараах алхмыг хийх ёстой. Үүнд:

• Улс төрийн намууд нийтийн хөрөнгийг

завшсан гишүүн нэг бүрт, дарга, цэрэг гэхгүй

хариуцлага тооцох.

• Хариуцлага, оролцооны тогтолцоо, намын

санхүүжилтийн арга хэлбэрээ шинэчилж, ил

тод болгох, дотоод ардчиллаа хөгжүүлэх.

• Намууд институтийн хувьд бэхжих буюу нэг

хүнээс хамаардаггүй болох зэрэг болно.

Намууд хэрэв эрс шинэчлэлт хийж

чадахгүй бол улс төрийн тавцангаас алга

болно.

2018.11.07

ТҮҮХЭН БОЛОМЖ

ТҮҮХЭН СОРИЛТ

НИЙТЛЭЛ

ДеФакто

доод тал нь бүр цагаандаа гарч ил задгай авлига

шаардах болжээ.

Төр засаг нэгэнт ийм болсон учир шударга

бизнесийн орон зай хумигдсаар, ажлын байр

цөөрсөөр, гадаад улсыг зорих ажил хайгчдын

цуваа тэлсээр байгаа. Улс оронд ажилгүйдэл,

ядуурал газар авч, иргэдийн ирээдүйдээ итгэх

итгэл алдарсаар.

Гэхдээ улс оронд болж буй өнөөгийн

үйл явдал нь монголчууд, төр засгийн

өмнө нэгэн түүхэн сорилт бас нэг түүхэн

боломж олгож байна.