Previous Page  4 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 6 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.11.04-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

2019 ОНЫ УЛСЫН ТӨСӨВ ХЭРХЭН БАТЛАГДАВ?

ПАРЛАМЕНТ ТАРАХ УУ?

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тухай

хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-д

танилцуулсан. Хуралд оролцсон гишүүдийн 86.7 хувийн

саналаар 2019 оны төсвийг УИХ баталсан. Ирэх онд ДНБ-

ий өсөлтийг 8 хувь байхаар тооцсонй байна. Төсвийн

тэнцвэржүүлсэн орлогыг 7.3 их наяд, харин зарлагыг

9.4 их наяд байхаар баталсан байна. Орлого, зарлагын

тэнцвэрийг харахад 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай

байна. ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу

төсвийн зарлагыг бууруулах зорилт тавьсан. 2019 онд

төсвийн зарлагын шинэчлэл хийхээр төлөвлөжээ.

Дандаа л алдагдалтай төсөв баталсаар ирсэн л дээ.

Сая төсөв батлахад АН-ын гишүүн Д.Гантулга яваад

нийт 75 гишүүний 38 буюу 50.6 хувийн ирцтэйгээр

төсвөө батлачихаж байгаа юм. Яахаараа МУ-ын төсвийг

батлаж байхад гишүүдийнх нь хагас нь байдаггүй юм. АН

“бид ийм муу төсөв батлахад оролцоогүй” гэж хэлэх нь

өөрсдөд нь л ашигтай болохоос бид нарт ашиггүй. Уг нь

тэд хуралдаа суугаад дуу хоолойгоороо үгүй гээд байж

байх ёстой байсан юм.

Төсөв батлахдаа гол нь алдагдалгүй байх зарчим

барьсангүй. Үнэ өсөөд буйн суурьшалтгаан нь төгрөгийн

ханш унаж байгаа. Яагаад гэвэл янз бүрийн сангаар

дамжуулж эдийн засагт их мөнгө орж, банк болон ББСБ-

ын хүүг хөөрөгдөж байна. Зээлийн хүү хэт өндөр учир

түүнийг төлөөд дээр нь ашиг олох бизнес улам цөөн

болж байна. Төсвийн орлогын эрсдлийг бууруулах

гол зам бол зардлыг багасгах, байгаа юмаа өгөөжтэй

ашиглах, хулгайд алдахгүй байх, харж хамгаалах,

арвилан хэмнэх явдал. Хоосон амлахаа больж популист

бодлого явуулахгүй байгаач ээ.

Ерөнхийлөгч 10-р сарын 12-нд энэ төсвийн төсөлд

хориг тавина шүү гэж хэлсэн. Үүний учрыг ашиг

сонирхлын зөрчилтэй, Сангийн сайд өөрийн тойрогт

бусдаасаа илүү мөнгө тавьсан, инфляци бараг 9 хувь,

бензиний үнэ нэмэгдсэн, долларын ханш 602 төгрөгөөр

өссөн гэх мэтээр тайлбарласан.

Ашигт

малтмалын

хайгуулын

болон

тусгай

зөвшөөрлийн орлого гэж байдаг. Үүний 50 хувийг 2020

онд орон нутаг, аймаг, нийслэлийн хөгжлийн санд нь

өгнө гэдэг хуультай байсныг 2019 он болгосон байгаа.

Ер нь бол үүнийг ард иргэддээ өгөхгүй бол ард иргэд уул

уурхайг үзэн ядаад эхэлсэн. Мөн ирээдүйн тэтгэврийн

нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг 2021 он болгоно

гээд 2 жилээр хойшлуулсан. Учир нь төр засаг МБ-

ны ипотекийн зээлийг өөр дээрээ авахгүй гэсэн. Энэ

нь 2021 ондоо ч болох эсэх нь тодорхойгүй, учир нь

ипотекийн зээл өөрөө улам багасаад байгаа. Дараагийн

зүйл бол ОУВС-тай тохирсон хөтөлбөрийнхөө дагуу

бид төсөв боломжтой болоход цалин нэмнэ гэсэн заалт

оруулсан байгаа.

Өрөнд баригдсан манайх шиг орон бол

алдагдалгүй л төсөв батлах ёстой. Төсвийн

алдагдал бол өр нэмэгдэнэ гэсэн үг. Төрд мөнгө

гэж байхгүй зөвхөн татвар төлөгчдийн мөнгө

л гэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг

авснаасаа илүү зарцуулаад зөрүүг нь гадаад

дотоодоос өр аваад байгааг тэмдэглэх

хэрэгтэй. Зарим өрийг 2021 онд буюу энэ ЗГ-ын

дараагийнх нь төлөхөөр, бонд авсан ч гэсэн

дараа дараагийн ЗГ төлөхөөр ийм явуулын хүн

шиг хандаж байгаа улс төрчид байна.

ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан улс төрийн эрх

мэдэлтэй хүмүүсийн мөнгө тэдний банк, компаниар

нь дамжаад явчихаар банкуудын болон ББСБ-ын хүүг

хөөрөгдөөд, үр дүнд нь энгийн хүмүүсийг зээл авах

боломжгүй болгож байна. Төр эдийн засагт бага оролцох

хэрэгтэй, үнэ хянахаа зогсоох хэрэгтэй. Төрийн бүх

компанийг яаралтай хувьцаат компани болгох ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг

тараах асуудлаар албан бичгийг өнгөрсөн 7 хоногт

УИХ-ын даргад өргөн барьсан. Ийнхүү ерөнхийлөгч

бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 дахь удаагаа

уг саналыг гаргаад байгаа. Түүний энэ удаагийн

саналыг харвал 2 ерөнхий асуудлыг үндэслэсэн байна.

Нэгдүгээрт, авлигажсан төсөв боловсруулсан гэж 2019

оны төсвийг шүүмжилсэн. Хоёрдугаарт, жижиг дунд

үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг эрх мэдэл, албан

тушаалтнуудад олгосон нь огцрох хэмжээний үндэслэл

гэж үзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ард түмэнд нээлттэй болж

байгаа мэдээллээс харахад төр засаг хэний төлөө

ажиллаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна.

УИХ-ын гишүүдийн 50 нь энэ зээлийг авсан байна