Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

ЗАСГИЙН ГАЗАРТ ГОЛОГДСОН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Сангийн сайд 2019 онд Ипотекийн зээл олголт Монголбанк дээр хэвээрээ үлдэнэ гэж хэлсэн.

Уг нь бол ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газартай

тохирсны дагуу Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газарт

шилжүүлнэ гэж байсан.

ТОЙМ

ДеФакто

Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд

зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад

олгож, 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсан.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Монголбанкны

эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын

эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум

төгрөгийн ипотекийн зээлийг 2,963 иргэнд олгосон

байна. 2019 оны төсөвт ипотекийн зээлд 115 тэрбум

төгрөг тавьсан байна.

Энэ ипотекийн зээл зүй нь болМонголбанкинд

хамаагүй байхгүй юу. Засгийн газар өөрөө

эхлэж хийх ёстой байсан юмыг яагаад ч юм

Монголбанк хийгээд өдийд 4.2 их наяд төгрөг

гаргачихсан байна. Гэхдээ бид 2 дахин өндөр

үнээр орон гэр олж авч байна шүү дээ. Хэрэв

ипотекийн төслийг хийгээгүй байсан бол

барилгын хэдэн компани, тэдэнд зээл өгсөн

хэдэн банкны зарим нь дампуурна, зарим нь

хөрөнгөө өөрчилнө, үр дүнд нь барилгын үнэ

буурах байсан шүү дээ. Өнөөдрийн үнээс 2

дахин бага үнээр зарагдах ёстой байсныг ийм

байдалд хүргэсэн. 2019 онд ипотекийн зээлийг

угаас алдагдалтай байгаа ЗГ өөр дээрээ бичиж

чадахгүй, бичлээ гэхэд Монголбанкинд маш

том “нүх” үлдэнэ. Тэр “нүхээ” алдагдал л гэж

бичнэ шүү дээ.

Гэр хорооллоос байранд орж байгаа бол, гэр

хорооллын бүс дотор барьж байгаа байшинд бол,

ногоон зээл гэсэн 3 нөхцөлд л ипотекийн зээл өгнө

гэсэн байна лээ. Энэ бол төр засагт ер нь байхгүй шахуу

үзэгдэл болчихоод байна.

Одоо валютыг зохицуулах 2 төрлийн хуулийн

төсөл гараад ирлээ. Валютын ханшийг ямар ч

хуулиар хаана ч зохицуулж байгаагүй юм аа.

Харин зохицуулах гэж оролдоод дампуурсан

орнууд бол байгаа. Зимбабве, Венесуэль, Турк

зэрэг улс үүнд орно. Тэвэрч болохгүй юмыг

тэврэх гэж оролдсон улс төрчдийн ийм ойрын

хараатай бодлогоос болоод эхний 1,2 жилдээ

зохицуулж байгаа юм шиг харагдаад, дараа нь

уруу руу улам хурдтай өнхрөх аюултай.

М.Оюунчимэг гишүүн хэлэхдээ “Инфляцийн түвшин

нам байхад, төгрөгийн ам.доллартай харьцах ханш

огцом суларч байгаа нь ард иргэдийн төгрөгт итгэх

итгэлийг бууруулж, албан бус долларжилтийг бий

болгон, ам.долларыг шүтэх нийгмийн сэтгэлзүй,

хэрэглээ байсаар байна” гэж хэлсэн. Яг ийм үг Эрдоган

хэлж байсан байхгүй юу. Асуудал ам.доллар шүтэхдээ бус

асуудал хүмүүс сонголттой байх ёстой. Хүмүүс өөрийн

бий болгосон хөрөнгөө ус болгохыг хэзээ ч хүсэхгүй

учраас ам.доллар байна уу, чөтгөрийн доллар байна уу

хамаагүй орно. Хүн, мөнгө, ус гурав эрх чөлөө рүү урсдаг.

Долларын ханшийг барихын тулд чөлөөтэй орхих

ёстой. Манайх шиг гадаад өр ихтэй орон долларын

ханшийг барих хэцүү байдаг учраас гадаад өрөө л

багасгах ёстой. Экспортыг зөвхөн уул уурхайгаар

төсөөлөхгүй өөр салбаруудыг хөгжүүлэх ёстой. Үүнийг

хувийн салбар л хийнэ. Тиймээс хувийн салбарт

өрсөлдөх боломжийг нь олгоод өг. Төр засгийн ажил

нь ханш барих биш. Энэ бол зах зээлийнх нь ажил.

Төр засаг, Монголбанк хоёр ханшийг барьсан дүр

үзүүлж болно л доо. Гэхдээ чадахгүй юмыг барьж авах

гэсээр сүүлд нь Монголбанк нөөц ч үгүй болмогц ханш

зогсолтгүй унана.

Ханшийг тогтворжуулах ганц л арга нь хувийн секторыг

хүчтэй болгож, төр засгийн газрын өр тавихыг болиулж,

төсвийг алдагдалгүй байлгах арга хэмжээг авах ёстой.

Төсөв л алдагдалтай байгаа бол ЗГ төгрөгийн ханшийг

санаатайгаар мэдэгдэлгүйгээр унагаж байгаа хэрэг.

Инфляци бол төрийн бодлогын аль зэрэг ухаалаг

байгааг харуулдаг үзүүлэлт. 2-3 хувийн инфляци бол

хүлээн зөвшөөрөгддөг харин үүнээс дээш бол төрийн

бодлогын мууг л харуулдаг.

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto. com

вебсайтаас үзэх боломжтой.