Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 452

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Т

өгрөгийн ханш суларч, доллар чангарч байна.

Сүүлийн гучин жил үргэлжилж буй хандлага.

Эдийн засагт эргэлдэж буй төгрөгийн өсөлтөөс

долларынх нь хоцроод буй хэрэг.

Монголчууд тоног төхөөрөмж, унаа тэрэг, ер нь бүх

хэрэглээний бараагаа гадаадаас доллараар авдаг.

Энэ жил гэхэд л ноднингоос 40 хувиар илүү бараа

импортлоод байна. Гадагшаа бид нүүрс, зэс, төмрийн

хүдэр гэх мэт хэдхэн эрдэс экспортлож доллар олдог.

Эдүгээ харин экспорт, импортын зөрөөгүй буюу гадаад

худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа.

Харин төлбөрийн тэнцэл алдагдалтай

байгаа. Энэ тэнцлийн тухай улс төрчид

ярихаас цэрвэж, тойроод байдаг учир нь үүнийг

тэд бий болгодог. Монгол улсын гадагшаа

төлж буй өр төлбөрийн өсөлт, гадаадын

шууд хөрөнгө оруулалтаас хоцроод байхаар

энэ алдагдал бий болдог. Төлбөрийн тэнцлийн

алдагдал гарахаар төгрөгийн ханш унадаг.

Монгол улсын Засгийн газрын гадаад өр нь эдийн

засгийнхаа (ДНБ) 70 хувьтай тэнцээд байна. Энэ том

зээлээ, хүүтэй нь төлөх гэж гадагшаа доллар гаргаад,

гаднаас хөрөнгө оруулалт нэмж татахын оронд, орж

ирснийг нь үргээж, айлгах боллоо.

Өр нэмэгдээд буй нь төсвийн алдагдлаас үүдэлтэй.

Гэтэл төр засаг төсвөө жил бүр алдагдалтай төлөвлөж,

төлөвлөснөөсөө том алдагдал гаргаж, “тодотгох нэрээр”

нэмж зээл авдаг болсон. Одоо ч гэсэн тийм л төсөв УИХ

батлах гэж байна.

БООХ САНАА

Хөрөнгийн урсгалыг

Мөнгөний бодлогоо “улс төрийн болон засгийн

газрын нөлөөлөлгүй” явуулахыг хараат бус

байх гэдэг (Карл Э.Велш, 2006). Ж.Дэлгэрсайхан,

Б.Алтанзул

нарын

судлаачид

2015

онд

“Cukierman индексийг” ашиглан төв банкны

хуулийн зохицуулалт, хэрэгжилтийг дүгнэж,

мэргэжилтнүүдийн дунд санал асуулга явуулжээ.

Үр дүн нь 0.446 буюу Монголбанк Засгийн газраас

хараат гэж гарав.

Мөнгөний бодлого нь Засгийн газраас хараат

оронд гадаад валютын нөөц нь бага, мөнгөний

ханшнь унах хандлагатай байдгийг Грек, Аргентин,

Зимбабве, Венесуэл зэрэг олон орны жишээн дээр

харж болно.

Хараат учраас Монголбанкны өөрийн хөрөнгө

үргэлж буурч ирсэн бөгөөд шалтгаан нь Засгийн

газартай хамтраад төсвийн шинж чанартай үйл

ажиллагаа явуулсантай холбоотой гэж дээрх

судлаачид дүгнэжээ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр",

тодорхой салбарт чиглэсэн санхүүжилтийн эх

үүсвэр арилжааны банкуудад олгосон, зах зээлийн

бус зарчмаар валютын ханшийн зөрөөний

хөнгөлөлттэй санхүүгийн үүсмэл хэрэгслийн

хэлцэл, хуулийн гадуур зарим хэлцэл хийснийг

судлаачид онцолжээ.

Өнөөдөр Монголбанк мөн л улс төрийн

дарамтанд орж Засгийн газрын дотоод өрийг

шилжүүлэн авах болсноор ТБҮЦ-ны өрийн үлдэгдэл

хоёр жилийн дотор 10 дахин өсч 4.3 их наяд

болоод байна. Иргэдээс алт худалдан авах нөхцлөө

ЗАСГИЙН ГАЗРААС ХАРААТ МОНГОЛБАНК