Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Энэ өдрүүдэд валют зохицуулах нэртэй хоёр ч

хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Нэгийг нь

Ерөнхийлөгч, нөгөөг нь УИХ-ын дөрвөн гишүүн

өргөн барьжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан

төсөлд Валютын зохицуулалтын тухай хуулийн

14.10 дахь хэсэгт “Засгийн газартай хөрөнгө

оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач

холбогдол бүхий ашигт малтмалын ордыг

ашигладаг…хуулийн этгээдийн төлбөр тооцооны

дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно”

гэж оруулахыг санал болгожээ.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын

төсөлд: ”Монголбанк Монгол улсын эдийн засаг,

төсвийнорлогынбүрдэлтэд чухал ач холбогдолтой,

стратегийн хөрөнгө оруулагч, эдийн засгийн

харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны

үндсэн дээр валютын данс нээж, төлбөр тооцоо

гүйцэтгэж болно” гэжээ.

Төв банкны хуулиар Монголбанк өөрөө

иргэдээс алт худалдаж авахаас өөр арилжаа

явуулахгүй, банкны бүх арилжааг зөвхөн

арилжааны банкууд явуулах ёстой. Хэрэв

дээрх хоёр саналыг нэгтгээд батлавал Төв

банкны хуулинд бас өөрчлөлт оруулж Төв

банк томоохон хөрөнгө оруулагчийн валютын

дансыг өөр дээрээ нээх эрхтэй болох юм. Гагцхүү

энэ үйлдэл нь Монгол улсын хоёр шатлалтай

банкны системийг өөрчлөх эхлэл болох эсэхийг

хууль тогтоогчид тунгаах ёстой.

УИХ дээр хэлэлцэж эхэлсэн дээрх шинэчилсэн

хуулийн төслийн 16.1.3-д “Монгол улсын гадаад

валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах

зорилгоор иргэд, хуулийн этгээд, санхүү төсвийн

асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас валют,

цэвэршүүлсэн алт худалдан авч болно; 16.1.6.

Монгол улсын хилээр орох, гарах бэлэн валютад

хязгаарлалт тогтоох; 17.1.3. төгрөгийн ханшид

үзүүлэх нөлөөг харгалзан гүйлгээнд хязгаар

тогтоож болно зэргээр заасан нь Монгол улс

валютын урсгалыг төрөөс нь боох (capital control)

гэж буйг илтгэж байна.

Энэ төрлийн заалтууд нь эдийн засагт ирээдүйд

орж ирэх валютын урсгал, гадаадын хөрөнгө

оруулагч, зээлдүүлэгчдийн сонирхол, нийт

мөнгөний нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлдгийг

хөгжиж буй олон орнуудын алдаанаас харж болно.

Ийм бодлого явуулсан орнууд үргэлж хохирч,

нийгэм, эдийн засгийн хөгжил нь зогсож, олон жил

алдахаасгадназасчзалруулахаднэгэнүешаардана.

Хуулинд ийм зохицуулалт оруулах нь хэрэгжүүлсэн

эсэхээс үл хамаарч гадаадын хөрөнгө оруулалт,

бизнесийн орчинд шууд сөргөөр нөлөөлнө.

Ийм заалттай хууль гарвал хөрөнгийн

урсгал, валютын гүйлгээ, арилжаанд төрөөс

хязгаарлалт хийдэг орнуудын жагсаалтад

Монгол улс орж, улмаар манайд хөрөнгө

оруулах, зээл өгөх сонирхол алга болно. Өрөндөө

бүрэн баригдаж живэх үеэр туслах улс орон

гарч болох ч эдийн засгийн аюулгүй байдал

алдагдана.

Монголын төр засаг ийм хууль гаргаж төгрөгийн

ханшийг тогтворжуулахыг оролдож байгаа нь

үнэхээр өндөр эрсдэл дагуулах юм.

Ханшийг амжилттай барьж ирсэн ганцхан

арга бол Мөнгөний Зөвлөл (currency board)

байгуулах явдал. Тэгэхдээ тухайн улс мөнгөний

нийлүүлэлттэйгээ тэнцэх гадаад валютын нөөцтэй

байх учиртай. Манайх 2500 төгрөг дээр долларыг

“уяна” гэвэл 20 их наяд төгрөгтэй тэнцэх буюу наад

зах нь 8 тэрбум долларын нөөцтэй байх ёстой.

Одоохондоо ийм нөөц байхгүй учир төсвөө

алдагдалгүй батлаж, өрөө цагт нь төлж, улс орон

даяар бүсээ чангалж амьдрах л үлджээ.

2018.10.17

МОНГОЛ УЛС БАНКНЫ СИСТЕМЭЭ ӨӨРЧЛӨХ ҮҮ?

КАПИТАЛЫН УРСГАЛЫГ ХЯНАХ УУ?

сулруулснаар жилд 20 тонн алт авч эхэлсэн нь

гадаад валютын нөөцийг нь нэмэгдүүлэв. Тэгтэл

төр засгаас МБ-ыг ханшийн интервенц хийхийг

шахах боллоо.

Төгрөг суларч буйн суурь шалтгаан нь

төлбөрийн тэнцлийн алдагдал байхад МБ

бүх нөөцөө зараад ч ханшийг барьж чадахгүй

юм. Харин түүний оронд төр засаг авсан

зээлээ өгөөжтэй ашиглаж, гадаадын хөрөнгө

оруулалтыг нэмж татах шаардлагатай.