Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ АВЛИГА

Улаанбаатар хотын нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ хүүхэд элсүүлэхдээ хахууль

авдаг байсан гэсэн үндэслэлээр Авлигатай Тэмцэх Газар саатуулагдсан хэрэг энэ 7 хоногт

гарлаа. Ер нь боловсролын салбарт авлига, ёс зүй, ил тод байдлын асуудлаарх олон нийтийн

ойлголт, төсөөлөл ямар байгааг Азийн сан олон улсын байгууллагаас судалсан байна. Энэхүү

судалгааны үр дүнд ч авлигын асуудал нь ихэнх тохиолдолд хүүхэд сургууль, цэцэрлэгт шинээр

оруулахтай холбогддог дүр зураг харагдаж байна.

ТОЙМ

ДеФакто

Х:

Боловсролын салбарын авлига ямар хэмжээнд

байна вэ?

Б.Э:

Ер нь боловсролын салбарт авлигын асуудал

өндөр байгаа бөгөөд цаашилбал гааль, шүүх, татварын

байгууллагуудад авлигын асуудал өндөр байгааг олон

судалгаагаар гаргаж ирсэн байдаг. Азийн сангийн

хийсэн судалгаагаар 70 хувь нь өөрчлөгдөхгүй авлига

авсан өгсөн энэ чигээрээ байх болно гэсэн дүн гарсан

байна. Эндээс харахаар сургуулийн өмнөх боловсрол

болон дунд сургуулийн дунд авлигын асуудал хэр гүнзгий

байгаа нь ойлгомжтой.

Х:

Авлигатай холбоотой асуудлууд ил цагаандаа

гарчихав уу эсвэл Авлигатай Тэмцэх Газар ингэж сайн

ажиллаад байна уу?

Б.Э:

Манай улс авлигын индексээрээ дэлхийд хойгуур

жагсаж байгаад нэг хэсэг урагшилсан. Яагаад гэвэл

жижиг буюу дунд түвшний авлигыг АТГ шийдэж эхэлсэн

байна. Нөгөө талаасаа өндөр түвшний авлигыг шийдэж

чадахгүй, асуудалд холбогдсон хүмүүсийг орхигдуулдаг

юм уу, хэрэгсэхгүй болгодог жишиг тогтчихоод байна.

Эндээс бид юу гэж харах вэ гэхээр авлигын асуудал

монголын бүх салбар, шатуудад байна.

Х:

Манай Авлигатай Тэмцэх Газар бусад орны

байгууллагуудтай харьцуулахад чиг үүрэг нь ямар байдаг

вэ? Үр дүнтэй ажиллах боломж байгаа юу? Улс төрийн

нөлөөллөөс хэр хамааралтай байна вэ?

Б.Э:

Авлигын эсрэг институт олон улсад улс төрийн

нөлөөнөөс хараат бус байх ёстой байдаг. Манайд бол

УИХ-аас АТГ-ын даргын асуудал яригдаж байна гэдэг

нь зарим тохиолдолд хамааралтай байна гэсэн үг.

АТГ нэг үеэ бодвол иргэд, олон нийтийн зөвлөлийг

авч ажиллуулж байна. Төрийн байгууллагууд авлигаас

хэрхэн ангид байх вэ гэсэн зөвлөлгөөнүүдийг явуулж

байгаа. Гэхдээ улс төрийн түвшин

дэх авлигын асуудлыг шийдэж

чадахгүй бол жижиг түвшний

авлигатай хөөцөлдөөд илрүүлсэн

ч үр дүнгүй байх болно.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох асуудлыг дэвшүүлж

байна уу гэдэг таамаглалууд хүртэл гарч ирж байна.

Судлаачдын зүгээс тогтолцооны өөрчлөлт гэдгийг

Үндсэн хуулийн өөрчлөлт, намын тухай хууль, сонгуулийн

тухай хуулиудтай холбож энэ асуудлыг гаргах байх гэж

харж байна.

Х:

Ер нь засаглалыг сольсноор ямар давуу тал олж

авах вэ?

Б.Э:

Парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай

улс орнууд дэлхий дээр олон байна. Ардчилсан

дэглэмтэй улс орнууд парламентын засаглалтай

байснаараа бидэнд олон давуу тал бий болдог. Гэтэл

улс төрийн хариуцлагагүй байдал буюу хяналтгүй,

эргээд хариуцлага тооцдоггүй, төрийн өндөр албан

тушаалтнууд улс төрийн томоохон гэрээ хэлцэл хийхдээ

авлигатай холбогддог нь эргээд парламентын засаглал

муу юм аа гэдэг бодол суулгаж байна.

Х:

Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор илүү

хариуцлагатай болох уу?

Б.Э:

Бид энд Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу,

парламентын засаглалтай байх уу гэж ярьж байгаа ч

хэрвээ ямар нэгэн тогтолцооны шинэчлэл хийх гэж

байгаа бол ард түмнээс бүх нийтийн санал асуулга авах

ёстой байдаг. Хэн нэгэн Ерөнхийлөгч эсвэл парламентын

олонх болсон нэг намын хэсэг хүмүүсийн санаачлагаар

хийгдэхгүй зүйл.

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.