Previous Page  2 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 6 Next Page
Page Background

2

№409 451

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

А

фрикийн баруун хойд эргээс зуун тавин

километр зайд орших, галт уулын гаралтай

арваад жижиг бүлэг арал бий. Канарын гэх

гурван сая оршин суугчтай эдгээр арал бол Испанийн

нутаг дэвсгэр. Кристофер Колумб алдарт аялалын

бэлтгэлээ базаах сүүлийн зогсоол нь байсан энэ арлаас

их хэмжээний алт олдож эзэн хааны эрдэнэсийн санг

бялхуулж байжээ.

Жилийн турш тогтмол халуун дулаан байдаг эдгээр

арлуудад өнөөдөр олон сая жуулчид ирж байна. Лас

Палмос гэх нэг арлынх нь урд хэсэгт хориод жилийн

өмнө ганц ч модгүй цөл, хоосон толгод байжээ. Гэтэл

өнөөдөр тансаг зочид буудлууд, хурлын ордон, машин

уралдааны тойрог, гольфын талбай, гоё ганган вилла

баригдсан, эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлал, олон

улсын хурал зөвлөлгөөний төв болжээ.

Барууны улс орнуудын барьж эхэлсэн төсөл бүр

цагтаа дуусч, ашиг орлого өгдөг, гэтэл монголын

том төслүүд ярих, шуугих, шав тавихаас

хэтрэхгүй байгаагийн “нууц” нь юу юм бэ?

Энэ бол эдийн засгийн эрх чөлөө.

“ТУУЛАЙЧДЫН” КЛУБ

Эдийн засгийн эрх чөлөө ба

Канадын Фрейзэр институтаас гаргасан дэлхийн

эдийн засгийн эрх чөлөөний 2018 оны тайлангаас

үүнийг тод харж болно. Эдийн засгийн эрх

чөлөө өндөр оронд (Hong kong, Singapore зэрэг)

иргэдийн амьдрал илүү сайн, бага оронд (Venesuel,

Lybia зэрэг) амьдрал хэцүү, ядуурал, ажилгүйдэл их

байдгийг сүүлийн хориод жилийн судалгаа харуулж

байна.

Эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурь бол

хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, зах зээлд

оролцох ба өрсөлдөх эрх чөлөө, хувь хүний болон

хувийн эзэмшлийн хөрөнгийн аюулгүй байдал гэж

үздэг. Дэлхийн 162 орныг 10 хүртэлх оноогоор

хэмжээд, буурах дарааллаар жагсаахад Монгол

улс 7.4 оноогоор 48-р байранд оржээ. Энэ бол

эдийн засгийн эрх чөлөөг 1/төр засгийн хэмжээ

(8 оноо, 15-рт); 2/хуулийн систем болон өмчлөх

эрх (5.5, 62); 3/мөнгөний тогтвортой байдал (9.39,

42); 4/гадаад орнуудтай худалдаа хийх эрх чөлөө

(6.68,104); 5/төрийн зохицуулалт (7.26, 70) гэсэн

таван өргөн талбараар хэмжсэний дундаж нь. Жич

Орос улс 6.8 оноогоор 87, Хятад улс 6.4 оноогоор

108-р байранд жагсчээ.

Харин тав дахь хэсэг буюу төрийн зохицуулалтыг

дотор нь 5a/зээлийн зах зээл (8.44, 88); 5б/

хөдөлмөрийн зах зээл (6.65, 71); 5c/бизнесийн

зохицуулалт (6.69, 62) гэж үнэлжээ.

Ер нь

энэ индексийн

гол ач холбогдол нь бусад

оронтой харьцуулахад хаана явна гэхээсээ илүү,

ямар талбарт эдийн засгийн эрх чөлөө бага

байгааг тогтоож, шалтгааныг засч залруулахад

оршиж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй улс

оронд л иргэд нь амар тайван, элбэг хангалуун,

эх орноосоо дүрвэж зугтдаггүй, гэр бүлээрээ элэг

бүтэн амьдарч, урт удаан насалдаг ажээ.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ