Previous Page  4 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 6 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.10.07-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТ

Өнгөрсөн Даваа гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн. Чуулганаар хэлэлцэх

24 хуулийн төслийг 9-р сарын 21-нд баталсан. 2019 оны төсвийн төслөөс эхлээд татварын

багц хууль гээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ялангуяа үндсэн хуулийн нэмэлт,

өөрчлөлтийн асуудал ихээхэн анхаарал татаж байна. Их хурлын дарга болон Ерөнхийлөгч

чуулганыг нээж хэлсэн үгэндээ шинэчлэл хийх тухай асуудал хөндсөн.

Хөтлөгч:

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн

намрын ээлжит чуулганы онцлогийн талаар болон УИХ-

ын даргын хэлсэн үгийн талаар та судлаачийн хувьд

ямар дүгнэлт хийх вэ?

Б.Эрдэнэдалай:

Ээлжит бус чуулган хуралдах нь

уу гэж харж байсан боловч хуралдсангүй. УИХ-ын

даргын хэлж байгаагаар Монгол улсын эдийн засгийг

тогтворжуулах асуудал нэгдүгээрт яригдаж байна.

Нөгөө талаар энэ жилийн намрын чуулганаар хэлэлцэх

гол томоохон хуулиудын талаар нээлтийн үеэр цохож

тэмдэглэж байгаа нь сонирхолтой байна. Энд ямар

хуулиуд орж ирж байна вэ гэхээр Монгол улсын үндсэн

хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, улс төрийн

намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

мөн сонгуулийн тухай хуулийн асуудал юм. Уг нь эдгээр

асуудлууд өнгөрсөн хаврын хэлэлцэх асуудлууд байсан

боловч хэлэлцэлгүй хойшлогдоод явж байгаа. Тэгэхээр

бид юу гэж харж байна вэ гэхээр ажлын хэсгүүд эдгээр

асуудлууд дээр ажиллаж байгаа юм байна. Өөрөөр

хэлбэл, Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан МУ-ын

Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг

хуулийн төсөл дээр санал авах ажил хийгдээд явж байна.

Улс төрийн намын хуулийн төслийн хувьд судлаачид

бидний гар дээр баригдах цаасан хэлбэрээр байгаа зүйл

байхгүй байна. Гэхдээ хуулийн төсөл хэлэлцэгдэнэ гэж

байгаа нь их сонирхолтой байна. Намын тухай хуулинд

олон бодлогын шинж чанартай өөрчлөх асуудлууд гарч

ирж байгаа. Сонгуулийн тухай хуулийн хувьд бид өмнөх

2012, 2016 оны сонгуулийг МУ-ын сонгуулийн нэгдсэн

хуулиар зохион байгуулж байсан. Улсын их хурлын

болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулиуд нэг

хуулиар зохицуулагдаж байсан бол энэ чуулганы үеэр

хэлэлцэх асуудалд тусдаа хууль болж орж байгаа онцлог

байна.

Х:

Яагаад сонгуулийн тухай хуулийг сонгууль дөхөхөөр

л өөрчлөөд байна вэ?

Б.Э:

Бид 1992 оноос хойш нэлээн хэдэн сонгуулийн

хууль болон сонгуулийн ард гарч байна. Туршлага ч

хуримтлуулсан. Үүнд нэг талаасаа сайн зүйлс байна.

Жишээ нь засаглалыг оновчтой байлгахын тулд

сонгуулийн олон зарчмыг хэрэгжүүлэх буюу ардчилсан

системийг бүрдүүлж чадсан. Нөгөө талаас болохгүй

зүйлс байгаа учраас үүнийг засч сайжруулах зорилгоор

сонгуулийн хуулийг өөрчилж байна. Гэхдээ сонгуулийн

өмнө өөрчлөлт оруулдаг нь хэр зохистой вэ гэсэн асуулт

байна.

Х:

Тухайлбал одоо хэлэлцэх хуулинд ямар өөрчлөлт

оруулах бол гэсэн хүлээлт судлаачдад байна?

Б.Э:

Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал аваад

идэвхтэй байж байна. Үүнд харагдаж байгаа зүйл нь

2015 оны 12-р сарын 25-нд сонгуулийн тухай хуулийг

батлахдаа сонгууль болохоос зургаан сарын өмнө

өөрчлөлт оруулж болохгүй гэдэг олон улсын жишиг

зүйлийг аваад хаячихсан. Тэгэхээр энэ нь эргээд

одоогийн шинэ төсөл дээр орж ирж байна. Сонгуулийг

ил тод, нээлттэй, сонгогчдод ямар нэгэн асуудалгүй байх

талаас нь зохицуулах зохицуулалт орж ирж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХ ҮҮ, ПАРЛАМЕНТЫНХ УУ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн

үгэндээ “тогтолцооны реформ” хийх тухай байр суурь илэрхийлсэн.

Х:

Улс төрийн тогтолцооны реформ гэж юу вэ?

Ерөнхийлөгч юуг өөрчлөхийг хүсээд байна гэдгийг

тайлбарлаж өгнө үү?

Б.Э:

МУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүхэлд нь

аваад үзвэл улс төрийн тогтолцоо чухал гэдгийг ард

түмэнд хүргэж чадсан. Харин тогтолцооны өөрчлөлт

гэж юуг хэлж байгаа юм бэ гэсэн арга замыг тодорхой

хэлсэнгүй. Тэгэхээр энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр

тогтолцоог өөрчлөхийг хэлээд байгаа юм уу эсвэл

Дефакто Тоимын энэ дугаарт СЭЗИС-ийн багш,

Доктор Б.Эрдэнэдалай зочин тоимчоор оролцов.