Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

МОНГОЛ УЛС АРБИТРЫН ШҮҮХЭД ЯЛАГДСАН

Би их хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү нартай

холбогдсон. Анх болсон арбитрын хурал дээр нь Монгол

талаас очоод энэ гарын үсэг чинь хуурамч байсан гэдгийг

батлах боломж байсан ч очоогүй гэж байгаа. Хэрвээ

ноднин очоод Ш.Батхүү гэдэг хүн хуурсан байна аа

гэдгийг баталсан бол МУ хариуцлага хүлээлгүй Ш.Батхүү

хариуцлага хүлээх байсан юм л даа. Гэтэл очоогүйн үр

дүнд дарга нарынх нь зурсан гарын үсэг үнэн байна гээд

гарчихсан. Тэгээд сая 7-р сарын 10-нд давж заалдах хурал

болсон бөгөөд тэр хуралд их хурал орохгүй, ЗГ орно гэж

шийдсэн юм байна.

МУ төлбөр төлнө гэдэг бол ядуу хүмүүстээ зориулсан

мөнгөнөөсөө л авч байгаа хэрэг шүү дээ. Яг ийм тохиолдол

Хан Ресурс гээд компанид болсон. Бас л тэр Хан Ресурсын

лицензийг булааж аваад Оросуудад

өгсөн. Үр дүнд нь бид 70 сая доллар

төлж байж салсан. Хэрвээ төлөхгүй

бол үндсэн хөрөнгийг нь барьцаалж,

дансыг нь хаадаг олон улсын журам

байдаг.

Монголын шүүх засаглал ямар

ч хариуцлагагүй байна. Бидний

мөнгөөр худлаа үнэн гарын үсэг

зураад, биднийг торгуульд унагаад

байгаа ба хэн буруутайг монголын

шүүх хүчний байгууллага гаргаж чадахгүй байна.

Стандарт банкны 20 хувийг манай урд хөршийн ICBC

банк эзэмшдэг. Дэлхийн 4 том банк, түүний дотор энэ

ICBC Эрдэнэтийн бүх гүйлгээг хараад сууж байна шүү дээ.

Тэгэхээр төлөхөөс өөр гарцгүй, үгүй бол борлуулалт хийж

чадахгүй. Уг нь зөв чиг шугамаар яваа орнуудад хувийн

компанийн өмнөөс төр баталгаа өгнө гэдэг нь угаасаа

болохгүй зүйл л дээ. Энэ мөнгийг энэ бүхнийг хийсэн

Ш.Батхүү, хамтарч ажилласан төрийн ажилтнууд дарга

нарын хөрөнгөөр төлөх ёстой

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Манай төсвийн гол бүрдүүлэгч болох Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, зээл авсан асуудалтай

холбоотойгоор МУ 2 дахь удаагаа шүүх хуралд ялагдсан гэсэн мэдээлэл гараад байна. Уг хэрэгтэй холбоотой

шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Арбитрийн шүүх хуралд

УИХ-аас төлөөлөл оролцоогүй бөгөөд АТГ, хуулийн байгууллагын төлөөлөл оролцсон байна. Монголын

талаас гуравдугаар сарын байдлаар 172 сая ам доллар төлөхөөр болсон байсан гэнэ. Мөн дээр нь нэмээд

Арбитрийн шүүх дээр гарсан Стандарт банкны зардлыг төлөх юм байна.

ТӨХК-ийн 51 хувийг нь төрийн өмчит гэж байгаа учраас

үлдсэнийг нь бодвол гадаадын компани л эзэмших байх.

Тэр эзэмших гадаадын компани өмнө нь хийсэн 278

сая долларын хөрөнгө оруулалттай нь хийсэн бүтээсэн

зүйлийг чинь хүлээж авахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Бариад орхисон байгаа далангийн үнэ цэнэ өнөөдөр тэс

өөр байгаа.

49 хувийг нь эзэмших гадны компани урьдчилгаа төлбөр,

ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын

хөрөнгө оруулагчдаас судлан хэлэлцээр хийж, үр дүнг нь

энэ ондоо багтаан танилцуулах болсон гэж хэлсэн. Энэ

бол 1,8 жил болоод л солигддог монголын ЗГ-тай хамтарч

компани байгуулаад 49 хувийг нь эзэмших компани нэлээн

зоригтой байж л хийх байх даа. Үүнийг хувийн компани нь

л голдуу хийнэ. Учир нь ийм төслүүд эрсдэл өндөртэй ба

нөгөө талаас манай эдийн засаг уул уурхайн түүхийн эдийн

үнээс хамааралтай байдаг учраас түүний менежментийг

төрөөс илүү хувийн компани хийх нь зохистой.

Ийм төслүүдэд хөгжлийн банкуудаас зээл авах хэрэгтэй

болно. Азийн Хөгжлийн Банкны Афганистанд барьсан 1

урсгалтай төмөр замыг 170 сая доллароор буюу нэг км

нь 2.26 сая доллар байхаар хийсэн байна. Харин Энержи

Ресурсын хийлгэсэн судалгаагаар нэг км нь 2.24 сая

доллар байсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын тавьж

байгаа саналаар бол км нь 4 сая доллар болж байгаа.

Нийтдээ 267 км урттай төмөр зам нь ашиглалтад

орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрсийг экспортод

гаргах боломж бүрдэж байгаа юм байна. Ингэснээр

автозамын тээврээс 4 дахин бага буюу ойролцоогоор

20-25 ам.доллараар бага зардлаар тээвэрлэх боломжтой

гэж байгаа. 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх

гэж байна шүү дээ. Үүний хөрөнгө оруулалт олон жил

явна. Тиймээс аж ахуйн тээвэрлэлтийн бизнест төр

өөрөө оролцох нь хэцүү. Нарийн хандах хэрэгтэй ба

өндөр хөгжилтэй оронд ийм дэд бүтцэд төр өөрөө бараг

л оролцдоггүй. Австралийн ЗГ нэг ч уул уурхайн лиценз

эзэмшдэггүй, төмөр зам ажиллуулдаггүй.

Ямар ч байсан шинэ компани нь компанийн зарчмаар

ажиллах нь чухал. Таван толгой Чалькогоос зээл аваад

хүмүүст тараагаад өгчихсөн шүү дээ. Гэхдээ энэ удаа гол

зөв зүйл нь “урьдчилан борлуулсан гэрээ” гэж байгаа нь

юм. Оруулсан хөрөнгийнхөө оронд нүүрс авна аа л гэж

байгаа байхгүй юу. Янз бүрийн шалтгаанаар нүүрс авахгүй

байлаа ч авсанд тооцно гэсэн гэрээ байдаг.

6