Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

№409 443

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ардчилсан төр эн тэргүүнд гурван чухал үнэ цэнийг

хамгаалах үүрэгтэй. Энэ бол хүний аюулгүй байдал,

хүний эрх, хүний эд хөрөнгө юм. Хөрөнгийн хувьд

монголын төр нийтийн хөрөнгийг хамгаалахын

оронд хуйвалдан завшиж ирсэн. Байгаль орчны

яамны үе үеийн удирдлагуудын үгсэн хулгайлсан

Богд уулын ар бэл ба бүх ам үүнийг харуулж байна.

Нийслэлийн удирдлагуудын завшсан нийтийн

эзэмшлийн газруудыг бүр дурдаад ч яахав.

Хүний амьд явах эрхийг хамгаалах биш, шууд

бусаар хулгайлж байгаагийн тод жишээ нь олон

мянган хүний амийг авч буй хотын утаа, авто замын

осол, стандартын биш барилгын ажлууд.

Гэх мэтээр хүний амь нас, аюулгүй байдлыг

манай төр засаг хамгаалж чаддаггүй

юмаа гэхэд санаатайгаар хорлож, халдаж,

хулгайлдаггүй гэж 2018 оны 7-р сарын 27-ны

өдрийг хүртэл иргэд бид итгэж ирсэн.

Энэ өдөр монголын төр хүн хулгайлж гадаадын

улсад явуулахыг оролдов. Харин иргэд цаг алдалгүй

мэдэж, нийгмийн мэдээллийн хэрэгслийг ашиглан

нэгдэж, энэхүү балмад үйл ажиллагааг таслан зогсоов.

Жинхэнэ ардчилсан улсад эрх мэдэл ард

түмний гарт байдгийг монголын иргэд харуулав.

Асуудлын гол нь хулгайлагдсан хүн нь гадаадын

иргэн байгаад биш, харин Монгол улсын нутаг

дэвсгэр дээр байгаа хүн бүрт монголын хууль журам

яг ижил үйлчилдэг, бүх хүний дээрх гурван эрх яг

адилхан хамгаалагдсан байх ёстойд оршиж байна.

Манай улсад хүнийг хулгайлах, эрүүдэн шүүхийг

хуулиар хорьсон байдаг.

МОНГОЛЫН ТӨР

х

үн хулгайлсан уу?

3