Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

Турк улсын иргэн, монголд 25 жил ажиллаж буй, Турк

сургуулийн багш Вейсэл Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны

өдөр Улаанбаатар хотод хулгайлав.

- 09:30 цагийн орчимд тэр гэрээсээ гарч явахад нь үл

таних хүмүүс хүчээр барин Тоёото Алфард маркийн

машинд түлхэн оруулж авч явжээ. Хулгайлсан хүмүүс

нь монголчууд байжээ.

- 09:51 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр

хэлтэст Турк улсын иргэнийг хүчээр машинд суулган

авч явлаа гэсэн гомдол ирлээ.

- 13:00 цагийн орчимд Турк сургуулийн монгол талын

захирал Б.Ганбат нийгмийн мэдээллийн хэрэгслээр

дүрстэй мэдээлэл хийж энэ хэргийн тухай нийтэд

зарлав.

- 13:54 цагт Туркийн CT-4010 дугаартай жижиг онгоц

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

зөвшөөрал авсан цагтаа газардав.

- 15:30 цагийн орчимд В.Акчайг нисэх буудлын

ойролцоо аваачив.

- 16:00 цагийн орчимд Турк сургуулийн төгсөгчид

онгоцны буудалд цугларч эхлэв. Мөн Зам тээврийн

хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Лу.

Болд зэрэг албаны хүмүүс онгоцны буудалд ирлээ.

- 17:00 цагт Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг

Туркийн тусгай үүргийн онгоцыг асуудал тодорхой

болтол нисгэхгүй байх санал тавьлаа.

- 18:00 цагт Сөрөг хүчин болох АН эрх баригч МАН-

ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс энэ

хэргийн тухай тайлбар өгөхийг бичгээр шаардав.

- 20:00 цагийн орчимд В.Акчайг гарыг нь гавлан,

толгойг нь битүүлэн, амыг нь скотчин бүтэн өдөр

хүчээр хорьж байсан этгээдүүд гэрийнх нь орчим

машинаас буулгаж хаяв.

- 21:00 цаг орчим В.Акчай Цагдаагийн ерөнхий газарт

очиж юу болсон тухай мэдүүлэг өгч эхэлжээ.

- 21:20 цагт дөрвөн хүнтэй ирсэн туркийн онгоц

дөрвөн хүнтэйгээ, захиалсан цагаасаа 3 цаг 20

минут хоцорч Улаанбаатараас хөөрөв.

- 01:40 цаг орчим Цагдаагийн ерөнхий газрын

Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас В.Акчай

гарч, цугларсан олонд товч мэдээлэл хийж,

монголчуудад талархаад гэртээ харьсан.

Гурав хоногийн дараа 7-р сарын 30-нд Туркийн гадаад

хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдээлэл

хийж “…Өнгөрөгч Баасан гарагт Монгол улсад болсон үйл

явдлыг хүн хулгайлах үйл ажиллагаа гэж нэрлэж байгаад

БНТУ гүнээ харамсаж, энэхүү үндэслэлгүй мэдээллийг эрс

няцааж байна” гэв.

Энэ бүх үйл явдлын гинжин холбоог хөөж үзээд БНТУ

ба Монгол улсын тагнуулын байгууллагууд харилцан

тохиролцож, хамтран хүн хулгайлахыг оролдсон гэж

дүгнэж болох юм.

Монгол улсын Тагнуулын Ерөнхий Газар

Ерөнхий сайдын шууд удирдлага дор ажилладаг.

Ерөнхий сайд өнөөг хүртэл тас дуугүй байгаа нь

иргэдийн айдсыг төрүүлж эхэллээ.

Хүн хулгайлах энэ оролдлогыг хөврүүлэн хөөвөл,

монголын ард түмний эсрэг гэмт хэрэг гэж үзэж болох юм.

Монголын Засгийн газар хоёр ноцтой зөрчил гаргалаа.

Нэгдүгээрт, Монгол улсын Үндсэн хууль, холбогдох бусад

хууль тогтоомжууд, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ

үл ойшоосон явдал. Хоёрдугаарт, гадаад улстай байгуулсан

хоёр талын гэрээгээ биелүүлээгүй хэрэг юм. Тухайлбал,

Турк улстай өөртэй нь 2000 онд байгуулсан “иргэн, аж

ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа

харилцан үзүүлэх тухай” гэрээг зөрчсөн байна.

Монголын Тагнуулын Ерөнхий Газар өмнө нь

ч хүн хулгайлж байсныг иргэд мартаагүй. 2003

оны 5-р сард Францын иргэн болсон, монгол

залуу Д.Энхбатыг хулгайлан авчирсан бөгөөд

төдөлгүй энэ хүн шоронд нас барсан.

Туркийн Засгийн газар хулгайлагдсан В.Акчайг Гүлэний

бүлгийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг тэдний шүүхийн

шийдвэргүйгээр монголын тал хүлээн зөвшөөрөх

боломжгүй. Монгол бол ардчилсан улс учраас хүнийг

барих, хорихийг зөвхөн шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх

ёстой.

Эдүгээ Монгол улсын иргэд бидэнд Үндсэн хуулиар

олгогдсон язгуур эрхээ эдлэх боломж байгаа эсэхэд

эргэлзэх хангалттай шалтгаан үүсээд байна. БНТУ-ын

тусгай үүргийн онгоц Монгол улсад газардсан гэдэг нь

төрийн түвшинд зөвшилцсөн гэдгийн баталгаа юм. Ийнхүү

монголын төр хүн хулгайлахыг зөвшөөрсөн нь айдас

төрүүлж байна.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон

холбогдох албаны хүмүүс энэ хэргийн тухай

албан ёсны тайлбар хийхийг иргэд

шаардаж байна.

Хүн хулгайлан гадны оронд гаргахыг завдсан балмад

үйлдлийг энэ удаа ард иргэд таслан зогсоов. Одоо

монголын төр хүн хулгайлахгүй гэсэн баталгаа гаргаж

өгөхийг Засгийн газраасаашаардажбайна. Холбогдох олон

улсын бүх байгууллага монголын иргэдийн шаардлагыг

дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

2018.08.15

ХҮН ХУЛГАЙЛСАН ГЭМТ ХЭРГИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ДАРААЛАЛ

АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

4