Table of Contents Table of Contents
Previous Page  9 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 9 / 56 Next Page
Page Background

9

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

Хэвийн бэлгийн урвал нь төвийн болон

захын гаралтай алдагдаж болох ба нас ахиж

байгаа эрэгтэйчүүдийн 44.0-65.0 хувьд зүрх

судасны эмгэг оношлогдохоос 2-5 жилийн

өмнө бэлгийн сулралын шинж тэмдэг гардаг

нь судалгаануудаар батлагдсан байна.

Түрүү булчирхайн хоргүй томрол нь

насжилттай холбоотой үүсдэг эрэгтэйчүүдийн

эмгэг юм. 40 дээш насны эрэгтэйчүүдийн

15.0-60.0 хувьд тохиолддог эмгэг бөгөөд нас

ахих тусам тохиолдлын тархалт нэмэгддэг.

Хэдийгээр амь насанд аюулгүй боловч эрүүл

мэндтэй холбоотой амьдралын чанар буурч

нойрмуудах, сэтгэлмэдрэлийнөөрчлөлт, өдөр

тутмын амьдралын идэвх буурах, бэлгийн

идэвх буурах зэргээр нөлөөлж эхэлдэг.

Эмчлэлгүй орхивол хурц шээс хаагдалт,

бөөрний дутагдал, шээсний замын халдвар,

давсагны чулуу үүсч мэс заслын эмчилгээ

шаардагддаг. Энэхүү эмгэгээс эрсдэлт хүчин

зүйл, зан үйлийг өөрчлөх замаар тодорхой

хэмжээнд урьдчилан сэргийлж болдог.

2. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Судалгааны тоо мэдээллийг 2017 оны 6

дугаар сараас 8 дугаар сард Улаанбаатар

хотын 8 дүүрэг, орон нутгийн 5 бүсээс улсын

хэмжээнд төлөөлж чадахуйц 1835 эмэгтэй, 313

эрэгтэйгээс асуумжхэлбэрээрцуглуулжавсан.

Судалгааны зорилготой уялдуулж, жирэмсэн

эмэгтэйг судалгаанд хамруулаагүй. Судалгаа

явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамны

ёсзүйн хорооноос авсан. Оролцогч бүрээс

таниулах зөвшөөрлийн хуудас авсан.

Асуумжид ерөнхий мэдээлэл, нийгэм-эдийн

засгийн хүчин зүйлс (ажил эрхлэлт, ажлын

нөхцөл, орлого), амьдран суугаа газар (хот,

хөдөө), хоол, амьдралын хэв маяг (тамхи,

архины хэрэглээ, хөдөлгөөн), нөхөн үржихүйн

мэдээлэл, цэвэршилтийн үе, өмнө нь хийлгэж

байсан мэс засал (умай авах, өндгөвч авах

гэх мэт), оролцогч ба түүний эхнэр/нөхрийн

эрүүл мэндийн тухай (даралт ихсэлт, чихрийн

шижин өвчин, хоол боловсруулах, шээс

ялгаруулах зам, зүрх судасны эмгэг, мэс

засал, амьсгалын эрхтэн тогтолцоо, халдвар,

хавдар, толгой өвдөлт ба яс булчингийн

эмгэг гэх мэт), урьдчилан сэргийлэх үзлэгт

хамрагдах байдал гэсэн асуултууд оруулсан.

Судалгаанд хамрагдагсдын насыг 40-45, 46-

50, 51-55, 56-с дээш гэж ангилж, цэвэршилтийн

шинж тэмдгийг вазомотор, сэтгэлзүй, бие

махбодь, бэлгийн амьдралтай холбоотой гэж

4 бүлэгт ангилсан.

Биеийн хэмжилтэнд өндөр жинд суурилсан

биеийн жингийн индексийг (BMI) тооцсон ба

24.9 хүртэл хэвийн, 25.0-29.9 хүртэл илүүдэл

жинтэй, 30.0ба түүнээсдээшболтаргалалт гэж

хуваасан. Бүсэлхий ташаан тойргийг (WHR)

хэмжиж, хэрэв харьцаа нь эмэгтэйчүүдэд

0.80 хүртэл, эрэгтэйчүүд 0.95 хүртэл байвал

эрсдэл багатай, тус бүр 0.81-0.85 хүртэл, 0.96-

1.0 хүртэл бол дунд эрсдэлтэй, 0.86–с дээш,

1.0–с дээш бол тус бүрд өндөр эрсдэлтэй гэж

ангилсан.

Цэвэршилтийн үе шатыг Олон Улсын ангилал

болох STRAW+10-ын дагуу 5 бүлэг болгож

ангилсан. Үүнд биений юмны өөрчлөлтгүй

бол цэвэршилтийн өмнөх, 7 хүртэл хоногоос

3 сар хүртэл хугацаагаар биений юмны

мөчлөгт өөрчлөлт орсон бол цэвэршилтийн

шилжилтийн эрт үе, 3-6 сарын алдагдал

байсан бол цэвэршилтийн шилжилтийн хожуу

үе, 12 сараас 6 жил хүртэл хугацаанд ирээгүй

бол цэвэршилтийн дараах эрт үе, 6 жилээс

удсан бол цэвэршилтийн дараах хожуу үе гэж

ангилсан.

Цэвэршилтийн шинж тэмдгийн илрэлээр

шинж тэмдэггүй, бага, дунд, хүнд зэргийн

зовиуртай гэж ангилсан.

Гадна бэлэг эрхтэн, үтрээ, шээсний замын

зовиур нь хамгийн бага яригддаг асуудлуудын

нэг байдаг тул тусад нь асуумж оруулсан.

Шинж тэмдэг илэрдэг эсэхээр нь “тийм”,

“үгүй” гэсэн хариулт авсан. Цэвэршилтийн

талаарх хандлагыг илрүүлэх зорилгоор

“Цэвэршилтийн хандлагын үнэлгээ” хэсгийг

оруулсан.

Эрэгтэй асуумжийн агуулгын хувьд нийгэм-

эдийн засгийн хүчин зүйлс, ажил эрхлэлт,

ажлын нөхцөл, орлого, оршин суугаа газар,

хоол, амьдралын хэв маяг гэсэн хэсгүүд

эмэгтэйчүүдийнхтэй ижил. Бэлгийн эрүүл

мэндийн асуумжийг 5 бүлэг асуулт болгож

тодруулсан ба бэлэг эрхтний хөвчрөлийн

асуудлыг илрүүлэх зорилготой. Олон улсын

түрүү булчирхайн шинж тэмдгийн үнэлгээний

дагуу түрүү булчирхайн үйл ажиллагааны

асуумжийг авсан. Эрэгтэй оролцогчдыг

насаар нь 40-45, 45-60-50, 51-55, 56-с дээш

гэж бүлэглэсэн.

Судалгаанымэдээлэлболовсруулалтыг SPSS

20 ба STATA14 программ дээр хийсэн.