Table of Contents Table of Contents
Previous Page  8 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 56 Next Page
Page Background

8

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

1. УДИРТГАЛ

Дунд насанд эрүүл мэндийн байдал

илэрхий доройтох, архаг өвчин, хавсарсан

эмгэг үүсэх эрсдэл бусад насныхнаас илүү

өндөр байдаг. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлөх

магадлалтай боловч улс орон, бүс нутгийн

хувьд ялгаатай онцлог ажиглагддаг. Халдварт

бус өвчний тархвар судалгаагаар 45-64

насныхны 2 хүн тутмын 1 нь 3 ба түүнээс олон

эрсдэлт хүчин зүйлстэй байсан гэсэн үр дүн

гарсан.

1

Монгол улсын хүн амын дунд 2016 оны

байдлаар зүрх судас, хоол боловсруулах

эрхтэн, шээс бэлгийн замын эмгэг нь

өвчлөлийн эхний гуравдугаарт орж, зүрх

судасны эмгэг нас баралтын шалтгааны

нэгдүгээрт орж байсан.

Дунд насны хүн ам нь нийгэм –эдийн засагт

тогтвортой хүний нөөц болж байдаг чухал

үе юм. Тиймээс энэ насны хүн амын эрүүл

мэндийг сайжруулах нь макро, микро эдийн

засагт сайнаар нөлөөлөхөөс гадна, цаашдаа

эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах

ач холбогдолтой. Үүний тулд нөхөн үржихүйн

хожуу болон дараах насны буюу 45-аас дээш

насны хүн амын эрүүл мэндийг хамгаалах,

сайжруулах бодлого нэн шаардлагатай байна.

Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн

эрүүл мэндийн байдал

Монгол

эмэгтэйчүүдийн

цэвэршилтийн

нас дунджаар 49.3 байгаа нь эмэгтэйчүүд

амьдралынхаа гуравны нэгийг гипоэстроген

буюу эстроген дааврын хомсдлын байдалд

өнгөрүүлж байна гэсэн үг. Цэвэршилт гэдэг

нь өндгөвчний үйл ажиллагаа зогсч, нөхөн

үржихүйн үйл ажиллагаа дуусах үе юм. Энэ

үе бол өвчин эмгэг биш боловч биологи,

физиологийн талаас эрүүл мэндийн төрөл

бүрийн өөрчлөлтөд орж, зарим эмгэгийн

эрсдлийг нэмэгдүүлдэг. Цэвэршилтийн үед

эмэгтэй хүнд биемахбодийн, сэтгэлзүйн янз

бүрийн зовиуртай тулгардаг ба энэ байдал

нь тухайн эмэгтэйн физиологийн, мэдрэл-

сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж цаашдаа

амьдралын чанар, амьдралын сэтгэл

ханамжийг бууруулдаг.

Цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт

өөх тосны солилцоонд өөрчлөлт үүсч,

хэвлийн таргалалтыг нэмэгдүүлж, бодисын

1

Mongolian Steps Survey On the Prevalence of Noncommunica-

ble Disease and Injury Risk Factors-2009

солилцооны хам шинж үүсэх, хоёрдугаар

хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны

эмгэг

үүсэх

эрсдлийг

нэмэгдүүлдэг.

Цэвэршилтийн дараа өөхний эсийн нөөцлөлт

дотор гэдсэнд хуримтлагдах нь нэмэгддэг

ба төвийн таргалалт нь дээр дурьдсан эмгэг

төдийгүй тэнэгрэл, зарим хавдар (умайн

салстын, хөхний, бүдүүн гэдэсний), бэлгийн

үйл ажиллагааны алдагдал, шээс задгайрах,

остеоартрит зэрэг булчин- араг ясны эмгэгийн

шалтгаан болдог нь олон улсын судалгаагаар

батлагдсаар байна.

Цэвэршилт нь эстроген дааврын илэрхий

бууралттай хамт сийвэнгийн холестерол,

триглицерид, бага нягтралтай липопротейний

ихсэлттэй шууд хамааралтай байдаг.

Эстроген дааврын зүрх хамгаалах нөлөөлөл

нь дислипидемийг засах, атеросклерозыг

бууруулахад байдаг. Тиймээс цэвэршилт

явагдснаас хойш эмэгтэйчүүдийн дунд

зүрхний титэм судасны эмгэгийн эрсдэл

нэмэгдэж, зүрхний булчингийн шигдээс,

зүрхний дутагдлын хэмжээ ижил насны

эрэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгддэг.

Эстроген дааврын дутмагшлаас шалтгаалах

шээс, бэлгийн замын хатингаршил нь шээс,

бэлгийнзам, бэлгийнамьдралдшууднөлөөлж,

амьдралын чанарыг бууруулдаг.

Дунд насны эрэгтэйчүүдийн эрүүл

мэндийн байдал

Зүрх судас, мэдрэлийн, сэтгэцийн болон

архаг элэгний өвчлөл Монгол эрэгтэйчүүдийн

дунд элбэг байна. Тиймээс эрэгтэйчүүдийн

насжилттай холбоотой үүсэх бэлгийн үйл

ажиллагааны алдагдал, ясны сийрэгжилт,

сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтийг

анхаарч судлах шаардлагатай байна.

Насжилтын шалтгаант бэлгийн дааврын

бууралт нь олон эмгэгийн суурь болдог.

Үүнд бэлгийн хүсэл буурах, бэлэг эрхтний

хөвчрөл сулрах, ясны нягтшил буурах, зан

ааш өөрчлөгдөх, танин мэдэх чадвар буурах

зэрэг нь тестостероны хэмжээ бууралттай

хамааралтай байхын зэрэгцээ таргалалт,

бодисын солилцооны хам шинжийг үүсгэж

байдаг.

Шодойн хөвчрөл сулрал, зүрх судасны

эмгэгийн эрсдэлт хүчин зүйлст нас, суугаа

амьдралын хэв маяг, таргалалт, тамхи,

гиперхолестеринеми, бодисын солилцооны

хамшинж, инсулин тэсвэржилт, даралт ихсэлт,

чихрийн шижин ордог.