Table of Contents Table of Contents
Previous Page  7 / 56 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 56 Next Page
Page Background

7

Дугаар (525) 30, 2020

Монголын хүн амын сэтгүүл

ДУНД НАСНЫ ХҮН АМЫН НИЙГЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС БА

ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕ ШАТ, НАСЖИЛТЫН ХАМААРАЛ

Чойжамцын Батсүрэн

1

(

MD, PhD);

Содномдоржийн Энхээ

1

(MD);

Бямбасүрэнгийн

Мягмардагва

1

(докторант);

Өлзийсүрэнгийн Эрдэнэчимэг

2

(докторант);

Молорын

Адьяасүрэн

1

(докторант);

Батхишигийн Аригуун

1

(MSc)

1

Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

2

Когнос Интернейшнл с

удалгааны байгууллагын гүйцэтгэх захирал

Хураангуй

Энэхүү судалгааны зорилго нь 40-65 насны Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнд,

амьдралын хэв маяг, нийгмийн болон эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг эмэгтэйчүүдийн

хувьд цэвэршилтийн таван үе шатаар

,

эрэгтэйчүүдийн хувьд насжилттай хэрхэн хамаарч

буйг судлахад оршино. Судалгааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн

бодлогыг эрүүл мэнд, нийгмийн салбарт бодлогын хэмжээнд төлөвлөж, урт удаан эрүүл

саруул насжихад шаардлагатай үр дүнтэй хөрөнгө оруулалт, урьдчилан сэргийлэлтийг цаг

хугацаанд нь төлөвлөхөд мэдээллээр хангах юм. Судалгааны тоо мэдээллийг 2017

оны 6-8

сард Улаанбаатар хотын 8 дүүрэг, орон нутгийн 5 бүсээс улсын хэмжээнд төлөөлж чадахуйц

1835 эмэгтэй, 313 эрэгтэй хүн амаас асуумж хэлбэрээр авсан. Судалгааны асуумжид нийгэм,

эдийн засаг, эрүүл мэндийн хүчин зүйлсээс гадна эмэгтэйчүүдийн цэвэршилт, эрэгтэйчүүдийн

амьдралын чанартай холбоотой асуултууд багтсан. Эмэгтэй оролцогчдын 10 хүн тутмын 8

нь таргалалттай, 4 эмэгтэй тутмын 1 нь даралт ихсэлтийн урьдалтай байна. Архаг эмгэгийн

тархалтын тухайд цэвэршилтийн үе шаттай хамааралтайгаар зүрх судасны эмгэг тохиолдол

нэмэгдэж байсан

.

Хавсарсан эмгэгийн тухайд, 3 эмэгтэй тутмын 1 нь зүрх судасны (30.2%),

хоол боловсруулах эрхтэний (27.9%), дотоод шүүрлийн эмгэг (тухайлбал чихрийн шижин,

таргалалт) –тэй (25.5%) байсан. Эрэгтэй оролцогчдын 10 хүн тутмын 1-д шээсний замын

зовиур илэрч байсан. Эрэгтэйчүүдэд 56 наснаас эхлээд бүх архаг эмгэгийн тохиолдол

нэмэгдсэн: зүрх судасны өвчин 37.1 хувьд, хоол боловсруулах эрхтэний өвчин 12.2 хувьд,

дотоод шүүрлийн эмгэгийн өвчин 31.4 хувьд, сэтгэл санааны тогтворгүй байдал 11.4 хувьд тус

тус илэрсэн. Түрүү булчирхай ба шодойн шинж тэмдэг харьцангуй залуу наснаас (45-50 нас)

эхэлж байсан ба 56-с дээш насанд шинж тэмдгийн зэрэг илэрхий нэмэгдэж байв.

Түлхүүр үгс:

цэвэршилт, андропауз, дунд нас, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого,

амьдралын чанар

Abstract

This study aims to analyze health status, life style, socio-economic condition of female and male

population aged 40-65 years old by their five menopausal stages among women and by age groups

among men. The findings of the study will inform policy makers, practitioners and public not only on

the possible pre- and post-reproductive health programs with timely health assessment and health

services, but also on how effectively to seize the window of opportunity with effective investment

and interventions for healthy ageing. Nationally representative sample of 1835 women and 313

men aged 40-65 living in 8 districts of Ulaanbaatar and 5 regions of Mongolia were selected for

the study, and data was collected between June-August, 2017. They completed a self-reported

questionnaire pertaining to socio-demographic background, health and menopause related

symptoms for women whereas general quality of life related questions were asked for men. Eight

out of ten female respondents had metabolic syndrome i.e. higher result in waist-to-hip ratio, and 1

in 4 women had prehypertension. One in every 3 female reported co-existing chronic diseases along

with cardiovascular disease (30.2%), followed by digestive disease (27.9%), endocrine disease

(25.5%), i.e. diabetes mellitus and weight gain. One in every 10 male respondents indicated that

they had experienced urinary disease. All chronic diseases got increased starting from 56 years old

and beyond (cardiovascular disease – 37.1%, digestive 12.2%, endocrine disease 31.4%, mental

instability in 11.4%). Symptoms of prostate and erectile dysfunction started appearing at relatively

early age (45-50 years) and degree of severity got worsened from 56 years old and beyond.

Keywords:

menopause, andropause, midlife health strategies, quality of life