Текст томруулах:    
Зогсолтгүй хөгжилд тэмүүлсэн шинэчлэл

Зохиогч: Гуо Пин.


Гаралтын мэдээ: УБ 2025
Бусад гарчиг: 常变与长青; Chance and Thrive.
Шифр: 65.290-2 Г 759.
Номын сан:
Эрдэм шинжилгээний фонд (3).



Бэлэн (3).
Товч агуулга:
Ном дөрвөн бүлгээс бүтсэн ба Хуавэй компанийн хөгжил цэцэглэлт, шинэчлэлийн дотоод логикийг нэгтгэн дүгнэн, Хуавэй компанийн өрсөлдөх чадварыг тасралтгүй сайжруулах суурь системийг дэлгэн харуулахыг зорьжээ. Нэгдүгээр бүлэг: Хуавэйн хөгжлийн түүх бол шинэчлэлийн түүх. Хуавэйн 36 жилийн үйл ажиллагаа, шинэчлэл хөгжлийн замналыг харвал, Хуавэйн хөгжлийн зам урьдчилан тооцоолсон шулуун дардан зам байсангүй. Харин өөрчлөлт хувьсалд нийцүүлэх үйл явц дундаа өөрсдөө гаргасан зам байв. Хөгжлийн 4 үе шатны явцад, Хуавэй аюул бэрхшээл бүрийг зөв ашиглан, шинэчлэл хийн, байгууллагын чадамжийг шинээр сайжруулж, дараагийн шинэ хөгжлийн шат руугаа орж байжээ. Хоёрдугаар бүлэг: Компанийн амьгүй менежментийн системийг байгуулах нь. Компанийн шинэчлэл бол бизнесийн амжилт руу чиглэсэн үйлдэл. Тогтвортой шинэчлэл хийснээр хувь хүнээс хамаардаггүй менежментийн тогтолцоог бүтээн байгуулж болохын зэрэгцээ эцэст нь байгууллагын өрсөлдөх чадвараар үүнийгээ батлан харуулж болно. Хүн бүр хөгширч, хорвоог орхидог. Харин менежментийн систем үеэс үед уламжлагдан үлдэж компанийн хамгийн чухал цөм хөрөнгө болно. Гуравдугаар бүлэг: Чанартай төлөвлөлт бол амжилттай шинэчлэлийн эхлэл. Бизнес стратегиа оновчтой боловсруулж, компанийн хүрэхийг зорьж буй "зэргийг" нарийн тодорхойлж чадвал төлөвлөгөө сайн болж, шинэчлэлт зөв хэмнэлээр эхэлж чадна. Шинэчлэл, цахим шилжилт хийж эхэлсний хийгээд хийх гэж байгаа компаниудад хэрэг болох болов уу гэсэн үүднээс Хуавэйн шинэчлэл хийх төлөвлөлтийн аргыг хуваалцаж байна. Дөрөвдүгээр бүлэг: Шинэчлэлийн манлайлал бол хамгийн дээд манлайлал. Шинэчлэлийн мөн чанар бол хүний үзэл санаа, ухамсар, зан төрхийг өөрчлөх явдал байдаг. Миний хувьд, шинэчлэлийн үед тухайн шинэчлэлийг хийж байгаа хүмүүс болон төслийн менежментийг зөв хийх нь хамгийн чухал гэж үздэг. Хуавэйн шинэчлэлд хятад менежментийн сэтгэлгээг органикаар нь авч ашигласан тул хятад компани, аж ахуйн нэгжүүдэд илүү ач холбогдолтой.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Зогсолтгүй хөгжилд тэмүүлсэн шинэчлэл
Номын сангийн нэр Ангилал Дансны дугаар Төлөв Буцаах огноо
Эрдэм шинжилгээний фонд
Эдийн засгийн шинжлэх ухаан 2028979 Бэлэн
Эрдэм шинжилгээний фонд
Эдийн засгийн шинжлэх ухаан 2028980 Бэлэн
Эрдэм шинжилгээний фонд
Эдийн засгийн шинжлэх ухаан 2028981 Бэлэн