Товч агуулга:Энэхүү ном нь мэдрэлийн сэтгэл судлалын үндэс дээр боловсруулсан сэтгэл заслын трейнинг юм. Тус бүтээлийн анхаарлын бүлгийн хөтөлбөр нь анхаарлын өөрчлөлттэй, хичээл сурлагын асуудал үүссэн хүүхэдтэй бүлгээр ажиллахад зориулагдсан бөгөөд хүүхдийн 15 удаагийн, эцэг, эхийн 5 удаагийн уулзалтаас бүрдсэн бөгөөд эцэг эхчүүдийн сургалтын бүхий л дагалдах материалыг (зураг, заавар, аудео бичлэг, дасгал ажлын хуудас) зэргийг QR код уншуулж ашиглах хэлбэрээр хавсаргаж оруулжээ.