Товч агуулга:Энэхүү бүтээл нь Монгол улсад орчин цагийн музейн салбар үүсэн хөгжсөний эхлэл болох 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд анхлан байгуулагдсан музейн түүхээс эхлэн соёлын салбарын түүхэн бүтээн байгуулалт болох Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан хүртэлх музейн салбарын түүхийг харуулсан түүхэн баримт, эх хэрэглэгдэхүүн, гэрэл зургаас бүрдсэн цомог болно. Уг бүтээлд урьд өмнө хэвлэгдэн нийтлэгдээгүй Архивын ерөнхий газар, Засгийн газрын архив, Гадаад харилцааны яамны архив дахь баримт, материалууд багтсан бөгөөд нийт баримтын 80 гаруй хувь нь урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй, хэвлэн нийтлэгдээгүй баримтуудыг хамруулсан байна.