Текст томруулах:    
Монголын музейн нэгэн зууны түүх Архивын баримт, гэрэл зургийн цомог Эрхл. С. Чулуун, Ч. Батдорж, Г. Уранбаяр, Г. Батбаатар, Д. Бумаа, Д. Гэрэлмаа, Д. Цэдмаа, О. Ууганбаатар Эх бэлт. Б. Баясгалан - УБ Адмон принт 2024 - 396

ЭШФ Т 28007-28008

Энэхүү бүтээл нь Монгол улсад орчин цагийн музейн салбар үүсэн хөгжсөний эхлэл болох 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд анхлан байгуулагдсан музейн түүхээс эхлэн соёлын салбарын түүхэн бүтээн байгуулалт болох Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан хүртэлх музейн салбарын түүхийг харуулсан түүхэн баримт, эх хэрэглэгдэхүүн, гэрэл зургаас бүрдсэн цомог болно. Уг бүтээлд урьд өмнө хэвлэгдэн нийтлэгдээгүй Архивын ерөнхий газар, Засгийн газрын архив, Гадаад харилцааны яамны архив дахь баримт, материалууд багтсан бөгөөд нийт баримтын 80 гаруй хувь нь урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй, хэвлэн нийтлэгдээгүй баримтуудыг хамруулсан байна.


Монгол хэл дээр,

978-9919-9199-1-7

музей судлал Монголын музейн түүх орон нутгийн музейн түүх Чингис хаан Үндэсний музей