Товч агуулга:Тус цувралд Монгол Улсын Үндэсний номын сангийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй зохиогч болон бичигдсэн он цаг нь тодорхойгүй, урьд судалгааны эргэлтэд ороогүй "Чингисийн түүх" нэрт түүхийн сурвалжийн нэгдүгээр дэвтрийг хөрвүүлэн судлаачид, сонирхогчдод хүргэж байна. Эл сурвалжийн зохиогч нь уг бүтээлээ бичихдээ Юань улсын судар, Илтгэл шастир зэргээс нэлээд эшилсэн төдийгүй Бөртэ чоно, Гоо маралын үеэс Манжийн Найралт төв буюу 1723 оны түүхэн үйл явдлыг хураангуйлан бичсэн нь Чингис хаан судлал болон Монголын түүхийн судалгаанд эргэлзээтэй зарим асуудлыг тодруулахад бага боловч хувь нэмэр болох буй заа.