Текст томруулах:    
Чингис хааны өв соёл Эх бичиг, сурвалжийн хөрвүүлэг, тайлбар Б. VII: Дэвт. 1 Эрхл. Х. Мэндсайхан Монгол бичгээс кирилл үсэгт хөрв. И. Алтансүх, Ш. Мөнхбаатар Тайлбар хийсэн Б. Хүрэлбаатар, Х. Мэндсайхан Ред. Х. Мэндсайхан Тех. ред. Б. Хүрэлбаатар Хэвлэлийн эх бэлт. Т. Нарангуа Хавтс. диз. Л. Энхтуяа - УБ Мөнхийн үсэг 2024 - 179

ЭШФ Т 27919

Тус цувралд Монгол Улсын Үндэсний номын сангийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй зохиогч болон бичигдсэн он цаг нь тодорхойгүй, урьд судалгааны эргэлтэд ороогүй "Чингисийн түүх" нэрт түүхийн сурвалжийн нэгдүгээр дэвтрийг хөрвүүлэн судлаачид, сонирхогчдод хүргэж байна. Эл сурвалжийн зохиогч нь уг бүтээлээ бичихдээ Юань улсын судар, Илтгэл шастир зэргээс нэлээд эшилсэн төдийгүй Бөртэ чоно, Гоо маралын үеэс Манжийн Найралт төв буюу 1723 оны түүхэн үйл явдлыг хураангуйлан бичсэн нь Чингис хаан судлал болон Монголын түүхийн судалгаанд эргэлзээтэй зарим асуудлыг тодруулахад бага боловч хувь нэмэр болох буй заа.


Монгол хэл дээр,

978-9919-0-3525-9

түүх Монголын түүх Чингис хааны түүх хаадын түүх