Үгийн учир - III: Зарим ормол үгийн товч тайлбар

Зохиогч: Г.Гэрэлмаа, О.Шинэбаяр, С.Бат-Эрдэнэ, Н.Мөнхцэцэг.


Гаралтын мэдээ: УБ Соёмбо принтинг 2013

Шифр: 81.2М-4 Ү 721.
Номын сан:
Эрдэм шинжилгээний фонд (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбараас эрхлэн гаргадаг "Үгийн учир" цувралын III дэвтэр уншигч та бүхний гарт очиж байна. Энэхүү цуврал нь 700 шахам харь үгсийн утга, хэрэглээний онцлог, нэр томьёоны монгол оноолт, тайлбарыг багтаасан байна. Аливаа хэлэнд харь үг орж ирэх, нутагшин идээших, тухайн хэлний үгийн сангийн салшгүй нэг хэсэг болох, мөнхүү хэрэглээнээс шахагдан гарах, мартагдах зэрэг хэлний хөгжлийн түгээмэл үзэгдэл нийтлэг оршиж байдаг. Уг номын зохиогчид монгол хэлний ормол үгс аль болох зөв утга ухагдахуунаа хадгалж, тогтвортой удаан хэрэглэгдэх талыг нь бодож, өөрсдийн саналыг дэвшүүлсэн байна. Зохиогч тус бүр "Эрдэм" сонинд нийтлүүлсэн тусгай өгүүллийн зэрэгцээгээр, сүүлийн үеийн сонин, сэтгүүл, интернетэд өргөн, давтамжтай хэрэглэж буй ормол болон харь үгсийг сонгон авч, гарал, утга, хэрэглээний нь онцлогийг тайлбарласан байна. Түүнчлэн харь үгийн жишээг тухайн эхийнх нь бичлэгээр авч, тэдгээрийг кирил бичигт хэрхэн журамлах тухай саналаа тусгажээ.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Үгийн учир - III
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Санамжууд Буцаах огноо
Эрдэм шинжилгээний фонд
1030620 Бэлэн Ганц хувь тул гэрээр олгох боломжгүй