Үгийн учир - III Зарим ормол үгийн товч тайлбар Хян. Л.Болд - УБ Соёмбо принтинг 2013 - 160

ЭШФ Б 30620

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбараас эрхлэн гаргадаг "Үгийн учир" цувралын III дэвтэр уншигч та бүхний гарт очиж байна. Энэхүү цуврал нь 700 шахам харь үгсийн утга, хэрэглээний онцлог, нэр томьёоны монгол оноолт, тайлбарыг багтаасан байна. Аливаа хэлэнд харь үг орж ирэх, нутагшин идээших, тухайн хэлний үгийн сангийн салшгүй нэг хэсэг болох, мөнхүү хэрэглээнээс шахагдан гарах, мартагдах зэрэг хэлний хөгжлийн түгээмэл үзэгдэл нийтлэг оршиж байдаг. Уг номын зохиогчид монгол хэлний ормол үгс аль болох зөв утга ухагдахуунаа хадгалж, тогтвортой удаан хэрэглэгдэх талыг нь бодож, өөрсдийн саналыг дэвшүүлсэн байна. Зохиогч тус бүр "Эрдэм" сонинд нийтлүүлсэн тусгай өгүүллийн зэрэгцээгээр, сүүлийн үеийн сонин, сэтгүүл, интернетэд өргөн, давтамжтай хэрэглэж буй ормол болон харь үгсийг сонгон авч, гарал, утга, хэрэглээний нь онцлогийг тайлбарласан байна. Түүнчлэн харь үгийн жишээг тухайн эхийнх нь бичлэгээр авч, тэдгээрийг кирил бичигт хэрхэн журамлах тухай саналаа тусгажээ.


Монгол хэл дээр,

хэл шинжлэл ормол үг харь үг тайлбар толь