Текст томруулах:    
Ариунболд Ж., Сэлэнгэ Ч

Дээд боловсролын бодлогын шинжилгээ 1990-2023 Эх бэлт. Б. Дэмид - УБ 2024 - 92

ЭШФ Т 29073-29074, НХУУТ 81068-81070

Энэхүү бүтээл нь боловсролын удирдлагын онолын хүрээнд дээд боловсролын салбарын бодлогыг 1990-2023 он хүртэлх хугацаанд Монгол улсын засаг төрөөс гаргасан хөгжлийн бодлогын баримт бичигт тулгуурлан судалж, тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэн, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулахад чиглэгдсэн болно. Тус бүтээл нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 9 дэд хэсэг, ном зүй, хавсралт, зэргээс бүрдсэн. "Монгол Улсын дээд боловсролын салбарын бодлого, түүний хэрэгжилтийг сайжруулах боломж" гэсэн гуравдугаар бүлэгт бид дээд боловсролын бодлогыг шинэчлэн боловсруулах нийгмийн хэрэгцээ, шаардлага, дээд боловсролын бодлогын уялдаа холбоо, нөлөөллийг тодорхойлон түүнийг шинэчлэн боловсруулахад чиглэсэн цаашдын санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.


Монгол хэл дээр,

978-9919-9118-8-1

боловсрол судлал дээд боловсрол Монгол улсын дээд боловсролын бодлого