Текст томруулах:    
Монгол нэр томьёоны стандартын судалгаа Ерөн ред. М. Баярсайхан, Н. Мөнхцэцэг Редакцын зөвлөл Г. Гэрэлмаа, О. Шинэбаяр, Ж. Бат-Ирээдүй Техник ред. Б. Золжаргал Хэвлэлийн эх бэлт. Ч. Эрдэнэбат - УБ Наран зон принтинг 2024 - 220

ЭШФ Т 28572-28574, НХУУТ 80535-80537

Энэхүү ном нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 85 нэр томьёоны стандартын 10387 нэр томьёог хэлний хэм хэмжээ, стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг судлан шинжилж бичсэн бүтээл болно. Уг бүтээл нь Нэгдүгээр бүлэг: Нэр томьёо ба стандартчилал, Хоёрдугаар бүлэг: Стандартчилсан нэр томьёоны бүтэц, бүрэлдэхүүн, Гуравдугаар бүлэг: Стандартчилсан нэр томьёоны үгийн сан, утга зүй гэсэн үндсэн гурван бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг нь нэр томьёоны стандартчилал, стандартын ерөнхий ойлголт хийгээд нэр томьёоны стандарт шаардлагыг тодорхойлж, стандартчилсан нэр томьёог уг шаардлагад нийцэж буй эсэхийг оноолт, тодорхойлолт, нэр томьёо ба ухагдахууны харьцаа талаас задлан шинжилж, алдаа дутагдлыг илрүүлэн хэрхэн засаж сайжруулах талаар өөрсдийн саналыг дэвшүүлсэн.
Хоёрдугаар бүлэг нь стандартчилсан нэр томьёог дан ба нийлэмж хэмээн ерөнхий ангилан тоон үзүүлэлтээр гаргаж, тус тусын онцлогийг тодорхойлж, бүдүүвч, загвар, жишээ баримтаар тодруулан өгүүлжээ. Гуравдугаар бүлэг нь стандартчилсан нэр томьёог үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүний үүднээс зүйлчлэн ангилж, тус бүрийн онцлогийг тодорхойлохын зэрэгцээ зарим эргэлзээтэй асуудлыг тодруулан, жишээ баримтаар тайлбарласан байна.


Монгол хэл дээр,

978-9919-9984-4-8

хэл шинжлэл монгол хэл шинжлэл нэр томьёо ба стандартчилал