Текст томруулах:    
Оюунцэцэг Д

Сурагчдын хооллох үеийн нийгмийн харилцааны дадалд хийсэн социологийн шинжилгээ Үдийн хоол хөтөлбөрийн жишээн дээр Ред. Т. Бүрэнжаргал - УБ МУИС-ийн хэвлэх 2025 - 181

ЭШФ Т 28500-28501, НХУУТ 80464-80466

Уг номын зохиогч доктор Дугархүүгийн Оюунцэцэг нь хүүхдийн хоол хөтөлбөр болон уг хөтөлбөрүүдийн үүрэг, үүнд дадлын талаар багтсан эсэхэд анхаарал хандуулан энэхүү судалгааг сонгон авч судалсан байна. Өглөөний цай хөтөлбөр 2006-2007, Сургуулийн үдийн цай хөтөлбөр 2008-2018 онд, "Үдийн хоол" 2019 өнөөг хүртэл хэрэгжиж байна. Хооллох үеийн дадлыг монголын сурагчдын хооллолтын түүхэн уламжлал, улс орнуудын үдийн хоол хөтөлбөрийн туршлага, сургамж, сургуулийн хоол хөтөлбөрийн өнөөгийн бодлого хэрэгжилтэд шинжилгээ хийж, сурагчид, эцэг эхчүүдээс тоон судалгаа, багш, захирлуудаас чанарын судалгааны аргаар мэдээлэл авч, анализ хийн үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Тиймд хамрах хүрээний хувьд ганцхан сурагчдын хоол бус, хооллолтыг шийдвэрлэж буй бусад орнуудын арга зам, нийгмийн харилцааг орхигдуулаад байгааг сургуулийн хоол хөтөлбөрийн хүрээнд судалснаараа социологичид, хоол хүнс судлаачид, боловсрол судлал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачид оюутан залуус, энэ сэдвээр сонирхогчдод зориулсан бүтээл юм.


Монгол хэл дээр,

9789919050627

нийгмийн шинжлэх ухаан социологи нийгмийн харилцааны дадал сургуулийн үдийн хоол хөтөлбөр