Жөү Биндө

Авга ах Жоу Эньлай минь Орч. ред. Ш.Эгшиг, Ван Хао Хян. П.Уянга, Б.Нэргүйжаргал Орч. Б.Эрдэнэчимэг, Э.Наранцэцэг, Д.Бадмаанямбуу, Ш.Эгшиг, Н.Туяацэцэг, Л.Солонго, А.Дуламсүрэн, Б.Нэргүйжаргал, П.Уянга, Б.Гэрэлт-Ирээдүй - Анхны хэвл - УБ Удам соёл 2023 - 415

ЭШФ Т 27224

Шинэ Хятад Улсын сайн Ерөнхий сайд Жоу Эньлайн 125 жилийн ойн жил түүний дүүгийн ууган охин Жөү Биндөгийн "Авга ах Жоу Эньлай минь" номыг орчуулан уншигч та бүхэнд толилуулж байна. Үүнээс өмнө БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын хувиар Монголын төр засгийн төлөөлөл, ард түмэнтэй хийсэн уулзалт, Монгол-Хятадын харилцааны түүхэн үйл явдлын талаар монгол зохиогчдын бичсэн болон орчуулж эмхэтгэсэн түүхэн найруулал, гэрэл зурагт хэдэн ном хэвлэгдэн гарсан билээ. Эдгээр ном бүгд Жоу Эньлайн төрийн зүтгэлтэн, удирдагч хүний талаас түлхүү үзүүлж, Монгол-Хятад хоёр орны харилцааны асуудлыг голлон хөндсөн байдаг бол энэхүү орчуулгын бүтээлийн хятад хэлээрх эх зохиол бол хятадын соёлын мэдлэгийг шингээсэн, тухайн хүнийг хувь хүний талаас нь илүү таниулж, түүний үзэл санаа амьдралын ухаан, залуу хойч үеэ хэрхэн анхааран хүмүүжүүлж байсан, гэр бүлийн ахуй байдал, ямар дур сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байсныг нь үзүүлснээрээ нийгмийн бүхий л хүрээний уншигчдын сонирхолыг татах ном болно гэж үзэж байна.


Монгол хэл дээр,

978-9919-0-1878-8

түүх дурсамж бүтээл түүх, нийгэм, улс төрийн зүтгэлтэн