Монгол хэл судлал Б. 12: Эх судлал Mongolian language studies: Text Linguistics Ерөн. ред. Д.Заяабаатар Ред. Д.Төмөртогоо, Ц.Өнөрбаян, О.Самбуудорж, Э.Пүрэвжав, М.Баярсайхан, Ш.Баттөгс, Т.Отгонтуул, С.Энхжаргал, Д.Уртнасан, С.Батхишиг, Г.Баттогтох, Ж.Ганбаатар Эх бэлт. Э.Жаргалмаа - УБ 2022 - 318 - А.Цог-Очир, Д.Эрдэнэсан, Л.Цэрэнчимэд .

ЭШФ Т 25821-25825, НХУУТ 77488-77497, ГНОФ 17675-17679

Эх судлал хэмээх ботид эх задлан шинжлэх орчин үеийн үзэл баримтлалын үүднээс хандаж, эхийн үүрэг-найруулгын төрлийн уран сайхны болон уран сайхны бус эхийн бүтэц, найруулгын онцлогтой холбон үзсэний зэрэгцээ эх бүтэхэд голлох үүрэгтэй орон, цаг, баймж-үнэлэмжийн айг сонгон авч, гол төлөв уран сайхны эхийн баримтад түшиглэн, агуулга, хэлбэрийн шүтэлцээнд задлан шинжилжээ. Монгол хэлний эхийн мэдээллийн бүтцийн түгээмэл, шинж, төрлүүд, мэдээллийг онцолж байгаа арга болон эхийн нэгжүүдийг холбох хэрэглүүрийг дэлгэрэнгүй авч үзжээ. Мөн эхийн хэлэхүйн хэв маяг буюу тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж, эсээ эхийн тухай асуудлыг тодруулж, уран сайхны эх задлан шинжлэх, эхийг тайлбарлах аргыг хэл-хэлэхүйн тал, сэтгэхүй, танин мэдэхүй, харилцааны хандлагатай холбон өгүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-504-82-3

хэл шинжлэл Монгол хэл эх бичгийн хэл шинжлэл найруулга зүй