Эрдэнэсан Д

Монгол хэл заах арга МУБИС-ийн 70 жилийн ойд зориулав Ред. Ц.Оюун, А.Цог-Очир Техник ред. Л.Цэрэнчимэд Эх бэлт. Т.Энхтунгалаг Хавтасны диз. Э.Мөнхтөр - УБ Соёмбо принтинг 2021 - 300

ЭШФ Т 25428-25430, НХУУТ 76922-76928, ГНОФ 17289-17296

“Монгол хэлний сургалтын арга зүй” хичээлийн үндсэн сурах бичиг болох “Монгол хэл заах арга” номыг багш бэлтгэдэг их дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцаж буй оюутан, ЕБС - ийн монгол хэл, уран зохиолын багш, мэргэжлийн судлаачдад зориулан “Монгол хэл заах арга” номын анхны хэвлэлийг бэлтгэлээ. Монгол хэлний сургалтын хөтөлбөрийн судлагдахуунд суурилсан агуулгаас хэрэглээнд суурилан шинэчилсэн агуулга, арга зүйн өөрчлөлтийг үндэс болгон боловсруулсан хичээлийн хөтөлбөрт баримжаалан сурах бичгийн агуулгыг сонгосон болно. Уг сурах бичиг нь Монгол хэл заах аргын хөгжлийн түүхэн товч тойм, Монгол хэлний сургалтын хөтөлбөр, Унших, бичих, сонсох, ярих чадвар, Монгол хэлний хичээлийн үнэлгээ зэрэг сэдвээс бүрдэнэ. Монгол хэлний сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, монгол хэлний хичээлээр суралцагчийн бүтээлчээр сэтгэн бодох, эргэцүүлэн тунгаан бодох чадварыг хөгжүүлэх, эх хэлээ хэрэглэх, нийгмийн харилцааны янз бүрийн орчинд аман болон бичгийн хэлээр харилцах чадварыг дээшлүүлэх, суралцагчийн төлөвшил хандлагыг дэмжихэд уг номын зорилго оршино.


Монгол хэл дээр,

978-9919-25-687-6

боловсрол Монгол хэл заах аргазүй сурах бичиг