Текст томруулах:    
Аман зохиол судлал Б.XXXVII: Дэвт.1-14 Ерөн. ред. Л.Болд Эх бэлт. Г.Батмөнх Нарийн бичгийн дарга Т.Баясгалан Гишүүд Д.Цэрэнсодном, С.Дулам, Б.Катуу, С.Байгалсайхан, Б.Цогжин, И.В. Кульганек Ботийг эрхэл. Т.Баясгалан - УБ Соёмбо принтинг 2016 - 174

ЭШФ Т 24869

Энэ ботид Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэн судлаачдын бичсэн монгол тууль, үлгэр, домог, аман зохиолын онол ба бага төрлүүд, хуримын аман зохиолын судалгаанд холбогдох эрдэм шинжилгээний өгүүллүүд, орчуулга, тэмдэглэлийг нийтлүүлжээ. Үүнд монгол туулийн гарал үүсэл, хөгжил уламжлал, монгол тууль дахь хувцасны соёл, туулийн баатрыг шүтэн бишрэх шүтлэгийн зан үйл, монгол үлгэр, домгийн харьцуулсан судлал, үлгэр дэх тооны бэлгэдэл, аман зохиолын бага төрлүүдийн туурвилзүйн асуудлыг авч үзсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд, аман зохиолыг ангилах зарчмын асуудлыг хөндсөн орчуулгын өгүүлэл, эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолын талаар өгүүлсэн тэмдэглэлийг багтаажээ.


Монгол хэл дээр,



аман зохиол ардын аман зохиол эрдэм шинжилгээний өгүүлэл бүтээлийн эмхтгэл