Текст томруулах:    
Доёд багшийн ухаан: Сурах ба сургахуй Бүтээл, цадиг, дурсамж Ред. У.Доёд, Г.Жаргал Эмхт. Ц.Далайжамц, Д.Эрдэнэчимэг - УБ BCI хэвлэл 2015 - 276

ЭШФ Т 17661, 17662, НХУУТ 51966-51968, 63406-63410

Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, математикч, сурган хүмүүжүүлэх ухааны эрдэмтэн, дидактикийн технологийг нутагшуулагч Увшийн Доёдын бүтээлийн дээжээс толилуулж байна. Энэ номонд сургалтын технологийг шинэчлэх, нийгмийн оюун санааны эрэлт хэрэгцээ, сургалтын арга судлал, сургалтын менежментийн суурь ойлголт, мэргэжлийн сургалтыг өөрчлөн шинэчлэх арга, МУИС болон Москвагийн их сургуулийн боловсрол судлалын талаарх хамтын ажиллагаа, сургалт болон судалгааны арга судлалын үндэс, системийн хандлагын үндсэн ойлголт, зарчим, инвариант загвар,хичээл хоорондын холбоо зэрэг дорнын гүн ухаан, математикийн боловсролын зорилго, цогц чадамж, математикийн багш бэлтгэх, сурах бичгийн дидактик, үнэлгээний аргачлал, шалгалтын агуулга, процессийн болон арифметикийн бодлого бодох аргачлал боловсруулж жишээгээр тайлбарлажээ. “Боловсролоор үлгэрлэсэн үйлс” хэмээх төгсгөлийн бүлэгт түүний тухай гэр бүл, үр хүүхэд, багш, найз нөхөд,шавь нарынх нь дурсамж, ярилцлагууд оржээ.


Монгол хэл дээр,

978-99973-63-64-0

боловсрол судлал сургалт, дидактик дээд боловсрол намтар математик заах арга зүй сургалтын менежмент