Товч агуулга:Шинэ-Идэр сум 1921 оны Үндэсний хувьсгалаас өмнө халхын Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны Их баг, 1924 оноос хойш Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань өлзийт далайн хошууны Чандмань сум байжээ. Энэхүү бүтээлийг тус сумын 80 жилийн ойд зориулан бичсэн бөгөөд тус сумын үүсэл, хөгжил, түүхэн өөрчлөлт, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль цаг уур, нийгэм эдийн засгийн байдал зэргийг хамруулан бичжээ.