Товч агуулга:Уг бүтээл нь хүнсний аюулгүй байдлын холбогдолтой анхны ном зүйн судалгаа юм. Номд 1995 оноос хойших 2007 оны 04 дүгээр сарын 1-ний байдлаар хэвлэгдсэн бүтээл (ном, товхимол, эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, диссертаци), олон улсын байгууллагуудаас явуулсан төслийн тайлан, зөвлөмж, Монгол Улсын хууль, эрх зүйн бусад баримт бичгүүд (дүрэм, журам, стандарт), хөтөлбөр, бодлого зэргийг хамруулсан байна. Ном зүйд 155 эрдэмтэн, судлаачийн 253 бүтээлийн бүтэц, агуулга, Монгол улсын хууль-19, УИХ, Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөр, бодлого-15, журам, дүрэм, заавар-23, стандартчиллын тогтолцоотой холбогдолтой олон улсын хэлэлцээр-4, үндэсний стандарт зэргийг багтаасан байна.