Монгол цаазын бичигт хийсэн эрх зүйн судалгаа

Зохиогч: Баярсайхан Б.


Гаралтын мэдээ: УБ 2005
Бусад гарчиг: Legal study on “mongyol cayajin-u bicig”.
Шифр: 67.3(1) Б 384.
Номын сан:
Цахим номын сан (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
Бүтээлдээ гадаад, дотоодын эрдэмтэд “Монгол цаазын бичиг”-ийг судалсан үр дүн, хүрсэн түвшин, уг цаазын бичгийг монголын эртний болон манжийн зарим хууль цаазтай харьцуулан судалж, түүний онцлогийг тодруулсан дүгнэлт, санал болон үйлчилсэн, баталж тараасан он цагийг тодорхойлсон судалгааг нэгтгэн дүгнэсэн. Монголчууд өөрийн уламжлалт эрх зүйг манжийн хууль цаазтай харьцуулах замаар хятад, дорно дахины хууль цаазын хатуу мөн чанарыг мэдрэх тусам үндэсний эрх зүйн уламжлалаа танин мэдэх, үнэлэх, хадгалах сэтгэлгээг улам гүнзгийрүүлсэн гэж дүгнэх үндэслэл нотолгоог оруулсан. Зохиогч “Монгол цаазын бичиг” монголчуудын уламжлалт эрх зүйн соёл, зохицуулалтын арга, механизмд зайлшгүй тулгуурласан обьектив, субьектив үндсийг тодорхойлсон шинжилгээний үр дүнг тусгав. Мөн “Монгол цаазын бичиг” бүхэлдээ нийтийн эрх зүйн харилцааг түлхүү зохицуулсан хууль цаазын хэм хэмжээний дурсгал гэдгийг нотолсон судалгааны үр дүнг багцлан илэрхийлэв.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Монгол цаазын бичигт хийсэн эрх зүйн судалгаа
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Буцаах огноо
Цахим номын сан
75470 Бэлэн