Товч агуулга:МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Гонгоржавын Төрмөнхийн “Харах орон зай I”, “Харах орон зай II” 86 дугаар цувралыг уншигч та бүхэнд хүргэж байна. Зохиогч тус бүтээлдээ эрт ба эдүгээ, хүн байгаль, өнөөгийн цаг үе, утга уран зохиол, ил далд орон зайн сэдвээр туурвисан нийтлэл, тэмдэглэл, сурвалжилга, ярилцлага, хөрвүүлэг, судлал шинжлэлийн болон тайлбар өгүүллүүдээ сорчлон тусгасан байна. Харах орон зай I дэвтэрт эрт эдүүгээ: түүх соёл - үндэс язгуур - эрин үе, хүн байгаль, тэмдэглэлүүд, утга зохиол-урлаг, ярилцлагууд гэсэн 5 бүлгийн 40 сэдвийг багтаасан байна..