Товч агуулга:Энэхүү бүтээл нь үндсэн дөрвөн бүлэгтэй бөгөөд зохиогч Х.Наранжаргалын Монголын хэвлэл мэдээллийн салбарт гүйцэтгэсэн арвин их туршлага, санал санаачилгад тулгуурлан бичигдсэн бөгөөд олон нийтийн санаа бодлыг тээгч таксины жолооч, жирийн иргэдтэй хийсэн ярианаас үүдсэн эргэцүүллээр дамжуулан, ардчилсан нийгэм, чөлөөт илэрхийллийн үнэт зүйлсийг таниулан сурталчилснаараа ихээхэн онцлогтой болжээ.
“Чөлөөт илэрхийлэл ба чөлөөт сэтгүүл зүй” ном нь эгнээндээ дэлхийн 100 гаруй хүний эрхийн байгууллагыг нэгтгэсэн IFEX буюу Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээний дэмжлэгтэйгээр олны хүртээл болгож буй бүтээл юм.