Товч агуулга:Улсын Их Хурлын Тамгын газар-Парламентын судалгааны хүрээлэнгээс гаргадаг энэхүү судалгааны эмхэтгэлд парламентийн боловсрол, парламентийн хуралдаан, парламентийн гишүүний ёс зүй, парламентийн хөгжил, хууль сурталчилах тухай болон парламентийн нэрэмжит шагнал олгодог Австри, АНУ, Герман, Гүрж, Их Британи, Казакстан, Молдова, ОХУ, Турк, Хорват, Энэтхэг, зэрэг орнуудыг хамруулж, эдгээр орнуудын парламентаас олгодог шагнал, тэдгээрийн нэр төрөл тухайн шагналыг олгох эрх бүхий субъект, дагалдах урамшууллын хэмжээ, болзол, шалгуур болон шалгаруулах журамтай холбоотой бусад асуудлыг холбогдох эх сурвалж эрх зүйн зохицуулалтын актуудын хүрээнд судалсан болно.