Товч агуулга:Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 70 гаруй жилд нийгэм эдийн засгийн хөгжлийн янз бүрийн үе шатанд явагдсан геологийн эрэл хайгуул, 1:1000 000, 1:200 000 болон 1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрэл болон төрөл бүрийн сэдэвчилсэн судалгааны явцад илэрч тогтоогдсон метаморф, вулканоген, тунамал хурдсуудын регионал стратиграфийн нэгдсэн схем, ангилал, харьцуулалтыг нийт нутгийн хэмжээнд нягтлан боловсруулж олон улсын ангилалд дүйцүүлсэн үр дүнг тус эмхэтгэлд багтаасан байна.