Товч агуулга:Энэхүү гарын авлагад "Хүн төрөлхтний /Дэлхийн/ Нүүдлийн соёл иргэншлийн төв" нэртэй аялал жуулчлал, танин мэдэхүйн цогцолбор бүтээн босгох сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан болно. Тус сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс хэсэгчлэн авч аймаг хот, сумдад орон нутаг өөрийн хүч хөрөнгөөр тухайн газар нутаг, түүх соёлтойгоо уялдуулан эх байгаль, хот айл, монгол гэр, гал голомт гэх мэт хөшөө дурсгал, үзмэр бүтээн босгох боломж нээлттэй байна.