Товч агуулга:Танхил, танхай Евтушенкогийн тэрсүүд үзэл бүр 7-р ангиас нь эхэлжээ. Олон хүүхдэд муу тавьсан ангийн журналыг шатаасан хэргээр сургуулиасаа хөөгдөж хар ажил хийж байх үедээ 1952 онд яруу найргийн анхны түүвэр "Ирээдүйн хайгуулчид"-аа гарган улмаар 20-хон насандаа Зөвлөлтийн зохиолчдын хорооны гишүүнээр элссэн байна. Евтуншенкогийн шүлэг найргийх нь үгийн бүтцийг аваад үзвэл, мөнөөхөн Их Петр хаан орос хараал нь зөөлдөөд байхаар финлянд польш ирланд хараалуудыг таслан авч орос хараалуудтайгаа залгалдуулж байгаад 365 шинэ хараал бий болгосон гэдэг шиг мань эр ч бас баахан шинэ эстрад маягийн үг зохион хэрэглэх дуртай нэгэн. Түүний шүлгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигч танд өргөн барьж байна.