Товч агуулга:Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлэхийн хэрээр эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай асуудлын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс нь 2016 оны байдлаар нийт 20 улстай 28 төрлийн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг байгуулсан байна. Тэдгээрээс иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг 17 улстай, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг 17 улстай, гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг 17 улстай, ялтан шилжүүлэх тухай гэрээг 9 улстай тус тус байгуулаад байна.