Сэнгэдорж Т

Эрдмийн бүтээл 40 жилд (1964-2004) Монгол, орос, англи хэлээр - УБ МУИС-ийн хэвлэх 2004 - 66

ХЗС 15952-15953

Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, академич Т.Сэнгэдоржийн эрдмийн бүтээлийн лавламжийг хэвлүүлж байна. Т.Сэнгэдоржийн эрдэм шинжилгээний авьяас бүр оюутан байх цагаас нь эхлэн мэдэгдэж байсан юм. Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетад сурч байхдаа “Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-т элсэж, 3-р курст ороод “Иркутский Университет” сонинд 1964 онд анхныхаа өгүүллийг хэвлүүлжээ. Дараа нь манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон “Соёмбо” тэмдгийн асуудлыг судалж, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын энэ талаарх үзэл бодлыг харьцуулан үзэж, МУИС-ийн Нийгмийн Ухааны факультетын эрдэм шинжилгээний ээлжит бага хуралд” илтгэл тавьж, тэргүүн байранд шалгарч байв. Түүний “Соёмбо” нэртэй өгүүлэл) “Шинжлэх ухаан, амьдрал” (1966, №З) сэтгүүлд хэвлэгдсэн юм. Т.Сэнгэдоржийн эрдэм шинжилгээний болон багшлах ажилд өсөх ирээдүйтэй гэж таамаглан хуулийн салбарт мэргэжлийн багшаар авах саналыг МУИС-ийн захиргаанд тавьсныг ёсоор болгож сургууль төгсмөгцөө багш болж 40 шахам жил багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хийж иржээ.


Монгол хэл дээр,

хууль эрх зүй эрдэм шинжилгээний бүтээл Т.Сэнгэдоржийн бүтээл