Монгол улсын эрүүгийн хууль тогтоомжийн түүхэн уламжлал 1911-2009 он: Дэвт. XV Хян. Ж.Энхнасан Хэвлэлийн эх бэлт. Б.Цэрэнлхам - УБ Мөнхийн үсэг 2011 - 804

ХЗС 10949-10950, 24317-24321, ЭШФ Т 26720-26721, НХУУТ 78744-78746

Эл номд Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаагийн удирдлага дор бүтээсэн "Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл" хэмээх 16 боть эмхтгэлд буй хууль цаазын эх сурвалжуудаас 1911 оноос эдүгээ үе хүртэх монголын эрүүгийн эрх зүйн зохицуулалтад хамаарах эх сурвалжуудыг түүвэрлэн эмхтгэж, судалгааны тойм тайлбар бичсэн бөгөөд төр, эрхийн түүх, эрүүгийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг монголын нэртэй эрдэмтэд Г.Совд, Б.Содовсүрэн, Б.Баярсайхан, И.Дашням нарын судалгааны ном, бусад бүтээлд буй санал дүгнэлтийг өргөн тусгасан болно. Түүнчлэн Монгол Улсын хаан Богд Жибзундамба хутагтын зарлиг, Шүүх, таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичиг, Ардын засгийн газрын хурлын тогтоол, бичиг зэрэг хуульчилсан актууд, БНМАУ, Монгол Улсын хууль гэх мэт эрүүгийн 70 гаруй эх сурталжийг тухайн нийгмийн амьдралын ямар хэрэгцээ шаардлагаас үүдэн боловсруулж мөрдөхөд хүрсэн, эрүүгийн эрх зүйн зохицуулалтын онцлог зэргийг энэхүү бүтээлд хамтатгажээ.


Монгол хэл дээр,

978-99962-1-416-5

хууль эрх зүй эрүүгийн хууль түүхэн уламжлал