Баярхүү Гомбодоржийн

Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр, дараа үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь МЭӨ 209-МЭ XIII-XX зуун Ред. Д.Дашцэдэн Шүүмж бичсэн Н.Ишжамц, С.Жалан-Аажав, Б.Баярсайхан - 2 дахь хэвл - УБ Арилдал хэвлэлийн үйлдвэр 2011 - 319

ХЗС 10881-10883

Манай улсын хууль зүйн онол, түүхийн суурь асуудлын нэг болсон Монголын
эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэлийн харьцааны асуудлыг авч үзсэнээр, монголчуудын төр, ёс, хууль дээдлэх үзэл шинэчлэгдэх явцад хууль цааз, заншлын хэм хэмжээний уламжлалыг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд тулгуурлан хөгжүүлэх Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэг гол зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Чухам иймээс зохиогч монголын хууль цааз, заншлын асуудлыг сонгож Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр үүний дараах үеийн нийгмийн улс төрийн болон эрх зүйн системийг хамарч байгаа ч зөвхөн хууль цааз, зан заншлын хэм хэмжээний эх сурвалж болох гол хуулиудад задлан шинжилгээ хийж нэгтгэн дүгнэхийг зорьсон байна. Нэгдсэн төрийн үеийн феодалын эрх зүйн асуудлыг хөгжлийн явцад нь авч үзэн, түүний хууль, цааз, зан заншлын хэм хэмжээний бүтэц, шинж чанар, агуулга, онцлогийг судлан улмаар төр эрх зүйн онол, түүхийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгснөөр онцлог болсон байна.


Монгол хэл дээр,

978-99962-884-9-4

монголын нэгдсэн төрийн хууль цааз хүннү заншлын хэм хэмжээ