Хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын системчлэл, эрх зүйн актын ангилагчийн шинэчлэлт Хян. Т.Мэндсайхан, Б.Амарсанаа, А.Уламбаяр Эмхт. А.Уламбаяр Хэвлэлийн эхийг бэлт. Б.Заяа Ажлын хэсгийн гишүүд Т.Мэндсайхан, Б.Амарсанаа Ажлын хэсгийн зохицуулагч А.Уламбаяр Судлаачид О.Мөнхсайхан, С.Болормаа, Б.Буянхишиг, Д.Батболд, Д.Ганзориг, М.Мөнхбат, Б.Батбаяр, Б.Оюунжаргал, М.Болор-Эрдэнэ, Н.Лхамцэрэн, Б.Баялагмаа, А.Уламбаяр Зөвлөхүүд Н.Лувсанжав, Б.Алтангэрэл Туслах судлаачид Б.Доржпагма, Ц.Минжин, О.Сарнай, Э.Халиунаа, Б.Энх-Учрал - УБ Арвай Бархан 2023 - 516

ХЗС 24396-24405, ГНОФ 24406-24415

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2022 онд "Хууль тогтоомж болон Захиргааны хэм хэмжээний актын системчлэл, арга зүй, тогтолцоо болон эрх зүйн актын ангилагчийг шинэчлэн батлах ажил хийж гүйцэтгэх" зөвлөх үйлчилгээний тендер зарласан байна. Уг тендерт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх баг тэнцэж зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын системчлэл хийх санал, эрх зүйн салбар болон агуулгын ангиллын жагсаалт, түүнийг батлах эрх бүхий этгээдийн шийдвэрийн төслийг бэлтгэжээ. Зөвлөх ажлын хүрээнд боловсруулсан эрх зүйн актын ангилагчийн төсөл, хийгдсэн судалгаанууд, холбогдох тайлан, материалыг нэгтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна. Энэхүү судалгааны тайлан 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний үндсэн хэсэгт Монгол Улсын эрх зүйн тогтолцоо, эрх зүйн салбар, эрх зүйн эх сурвалжийн нэр төрөл, эрэмбийг онол, арга зүйн судалгаа, мөн эрх зүйн актын ангилагчийн төслийг, дараагийн хавсралт хэсэгт Зөвлөх багийн гишүүдийн гүйцэтгэсэн судалгааны ажлын дэлгэрэнгүй тайлан, судалгааны анхдагч зарим материал болон эрх бүхий этгээдийн шийдвэрийн төслийг тус тус оруулжээ.


Монгол хэл дээр,

978-9919-521-42-4

төр эрх, хууль хууль тогтоомжийн системчлэл эрх зүйн актын ангилагч гадаад улсуудын эрх зүйн системчлэл захиргааны хэм хэмжээний акт