Батбаяр Ц

Халхын голын дайн ба их гүрнүүдийн геополитик: Улс төр-дипломатын түүх (1935-1941 он) Хян. С.Чулуун - УБ Бэмби сан 2019 - 240

ЭШФ Б 29794-29795, НХУУТ 73903-73905, ОУХНУС 5555



Япон-манжийн цэрэг 1935 оны 1 сард БНМАУ-ын уугуул нутаг Халхын сүмд байрладаг хилийн заставыг эзлэн авсанаар Монгол, Манжгогийн "хилийн будлиан" гэгч үүсэж, улмаар 1939 оны Халхын голын дайнд хүргэсэн түүхтэй. Халхын голын цэрэг-дайны ажиллагаа 1939 оны 5 сараас 9 сард болж өнгөрсөн боловч Халх голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик, улс төр-дипломатын үйл ажиллагаа 1935-1941 онуудад өрнөсөн гэсэн түүхийн шинэ гаргалгааг хийж, тэрхүү улс төр-дипломатын түүхийг Монгол, Орос, Японы архивын баримт бичиг дээр тулгуурлан бичсэн анхны бүтээл болно. 1935-1937 онд хэд хэдэн үе шаттай болсон Монгол, Манжгогийн Бага хурал, Халхын голын дайн дууссаны дараа БНМАУ, Манжгогийн хилийг нарийвчлан тогтоох зорилгоор 1939-1941 онд Чита, Харбин хотуудад ээлжлэн болсон БНМАУ, ЗСБНХУ, Япон, Манжго дөрвөн этгээдийн хэлэлцээрийн талаар архивын баримтад түшиглэн нилээд тодорхой өгүүлжээ.


Монгол хэл дээр,

978-9919-21-948-2

Түүх Монголын түүх улс төр гадаад харилцаа