Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь Онол практикийн хэлэлцүүлэг: Илтгэлийн эмхэтгэл Хян. М.Гантулга Эмхт. Ц.Мөнхбат, М.Нарантуяа - УБ Би Си Ай 2019 - 220

ХЗС 21472-21501

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийх, нэмэлт өөрчлөлт оруулж, боловсронгуй болгоход шинжлэх ухааны үүднээс онолын болон практикийн түвшинд судалгаа шинжилгээ хийж, бодит дүгнэлтэнд үндэслэн судлаж тогтоох, хууль хэрэглээний явцад гарч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг судалгааны үндсэн дээр гаргаж, төрийн эрх бүхий байгууллагын сонорт хүргэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Энэ үүднээс Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Эрүүгийн процессийн эрх зүйн тулгамдсан асуудлыг харьцуулан судлах нь" сэдэвт онол-практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрүүгийн процессийн хэрэгжилтийн өнөөгийн явц байдал, үүсч буй хүндрэл бэрхшээл, түүнийг арилгах арга зам, шийдвэрлэх боломж, гадаадын зарим орны туршлагыг судалсан талаар судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлсэн болно. Уг эмхэтгэл нь судлаач, практикийн ажилтнууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах боловсронгуй болгох үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэр болох бүтээл болжээ.


Монгол хэл дээр,

эрүүгийн эрх зүй хууль эрх зүй эрүүгийн процесс улс төрийн эрх