Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс: Судалгааны тайлан Зөвл. Ж.Болдбаатар - УБ Мөнхийн үсэг 2019 - 76

ЭШФ 366-367



Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтад нөлөөлж байгаа шалтгаан, хүчин зүйлсийн талаар тоон болон чанарын судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны болон эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн үндэслэл бүхий дүгнэлт, санал боловсруулахад энэ бүтээлийн зорилго оршино. Тус бүтээлд хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар статистикт дүн шинжилгээ хийж, 2015-2017 онд татгалзсан хэрэгсэхгүй болгосон, зүйчлэл өөрчлөгдсөн хэргийг судалж, шалтгаан хүчин зүйлсийг тогтоох; хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай гадаадын зарим улсын болон Монгол улсын эрүүгийн хууль тогтоомжид харьцуулсан судалгаа хийж, холбогдох зүйл заалтыг сайжруулах санал боловсруулах; гадаадын зарим улс орны эрүүгийн хууль тогтоомжид хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын туршлагуудаас судалжээ.


Монгол хэл дээр,

хүүхдийн эрх эрүүгийн хууль гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг